БЕРЛИН, 2024 оны есдүгээр сарын 24 /DW/. Гадил жимсний хайрцган дотор 95 кг кокаин нуусан байсныг Германы нэгэн хүнсний сүлжээ дэлгүүрийн ажилтнууд илрүүлсэн тухай цагдаа нар даваа гарагт мэдэгджээ.Илрүүлсэн мансууруулах бодис нь ойролцоогоор 7 сая евро буюу 7.8 сая ам.доллароор үнэлэгдэнэ гэж хэвлэлүүд мэдээлж байна.Цагдаа нар тухайн супермаркетын нэрийг дурдаагүй боловч мансууруулах бодис баруун нутгийн Хойд Рейн-Вестфаль муж орчмын хэд хэдэн хотоос олдсон гэж мэдээлжээ.
Энэ сарын 10-нд Мёнхенгладбах хот дахь сүлжээ дэлгүүрийн ажилтнууд кокаиныг анх олжээ. Тухайн өдрийн орой Дуйсбург, Крефельд, Фирзен, Хайнсберг, Нойс хотууд дахь сүлжээ дэлгүүрүүдэд мансууруулах бодис илэрсэн байна.
“Сүлжээ супермаркет бол барааг хүлээн авагч биш, харин андуурч хүлээн авсан гэх таамаглалыг мөрдөн байцаагчид дэвшүүлсэн” тухай Мёнхенгладбах хотын цагдаагийн газар мэдээлжээ.
Уг ачаа Өмнөд Америкаас ирсэн бөгөөд Германы супермаркетын түгээлтийн агуулахад хүргэгдэхээс өмнө Бельгийн Антверпен боомтод ирсэн гэж цагдаа нар таамаглаж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл3
Герман улс исламын цагаач троллуудыг бөөнөөр гаргаж байна. Одоо Герман улс африкийн цагаач троллуудыг бөөнөөр нь албадан гаргах хэрэгтэй.
МАН-ын засгийн газар 60 кг хар тамхины наймаа хийж баригдаад хэргийг ганц нэг хүн дээр тохоод нам дарж байсан.
В.Орбан: "Европ Исламын нэг тив болно"! 2015 онд Германы канцлер Анжела Меркел олон зуун мянган дүрвэгсдийг Европ руу оруулахыг зөвшөөрснөөр энэ бүхэн эхэлсэн. Европод либералууд засгийн эрхэнд гарснаар энэ байдал улам дордлоо. Ялангуяа "Ногоон Нам" даяарчлалыг хүчтэй дэмжсэн.(eвропын Ногоон Намууд АНУ-ын санхүүжилттэй гэдэг баримт саяхан ил болсон).Хэрэв бид энэ байдлыг одоо зосоохгүй бол, Европын язгуурын оршин суугчид цөөрч, гадны иргэдээр дүүрнэ.Европ тив Христын шашинтай. Харин одоо бид соёл, итгэл үнэмшил, тусгаар тогтнол,бүх үнэт зүйлээ алдаж байна.Бид уусаж алга болох гэж байна. Унгар даяарчлалтай тэмцсээр ирсэн. Польш мөн тэмцэж байна. Брюссельд суугаа хүмүүс"хил хязгааргүй эрх чөлөө,даяарчлал" гэсэн уриандаа нүд нь сохорсон байна. Европ зүүн баруунаараа хуваагдахад ойрхон байна.Унгар улс Европ тивийг Европчуудын тив байлгахын төлөө бүхнийг хийнэ гэж мэдэгджээ.