БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао, Швейцарийн Холбооны Зөвлөлийн гишүүн, Эдийн засаг, боловсрол, судалгааны сайд Ги Пармелин нар Хятад, Швейцарь чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн сайжруулах хэлэлцээг албан ёсоор эхлүүлжээ. Хоёр тал хамтран ажиллаж, зөвшилцлөө эрчимжүүлэн, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх үр дүнгийн үндсэн дээр аль болох богино хугацаанд шинэчлэн сайжруулах өндөр түвшний тохиролцоонд хүрэхээр тохиролцсон байна.
Ван Вэньтао энэ тухай: "Хятад Швейцарийн чөлөөт худалдааны хэлэлцээр10 жилийн өмнө хүчин төгөлдөр болсноос хойш, хоёр талын худалдааны өсөлтийг нэмэгдүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэн, хоёр орны аж ахуйн нэгжүүд бодит үр шимийг хүртсэн юм. Хятад, Швейцарийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэн сайжруулах нь хоёр талын худалдааг улам өргөжүүлж, хоёр талын хөрөнгө оруулалтыг ахиулж, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулахад тустай, ялангуяа өнөөгийн эдийн засгийн даяаршил сөрөг урсгалд өртөж буй нөхцөлд хоёр улс чөлөөт худалдааг дэмжиж, нээлттэй хамтран ажиллах эерэг мессежийг дэлхий дахинд өгөх болно" гэсэн бол Ги Пармелин хэлэхдээ, "2013 онд Хятад, Швейцарь хоёр орон харилцан ашигтай чөлөөт худалдааны хэлэлцээрийг өндөр үр дүнтэй байгуулж, хоёр талдаа арвин их үр өгөөжийг бий болгосон. Дэлхийн худалдааг ивээх үзэл улам бүр өндийж байгаа энэ үед Хятад, Швейцарь чөлөөт худалдааны хэлэлцээрийг сайжруулах хэлэлцээг эхлүүлж байгаа нь чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орон нээлттэй, стандартчилсан олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны орчинг бүрдүүлэхийн төлөө тууштайгаар хүчин зүтгэж байдгийг харуулж, хоёр орон хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эерэг мессеж өглөө. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар шинэчлэлийн хэлэлцээ амжилттай болно гэдэгт итгэж байна" гэжээ.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл2
Европын Холбооны хоног өдрүүд тоологдож байна. Италийн ерөнхий сайд Жорж Милони Европын улс орнууд өөрсдийн тусгаар тогнол, эдийн засаг, ард түмэн, хилийн аюулгүй байдлаа бодох эрхтэй. Бид хувь заяагаа Брюссельд суудаг хэдэн хүнд сурталтанд атгуулах ёсгүй. Тэд эв нэгдэл, бүхнийг хамтаа гэж хоосон ярьдаг. Зүүн европын ЕХ-ны гишүүн орнуудад ялгавартай ханддаг. Бид өөрсдийгөө цагаачдын давалгаанаас хамгаалах эрхтэй. Шийдвэр гаргадаг хэн ч сонгоогүй хэдэн хүн европын ард түмнийг хохироох ёсгүй. Бид Брюсселийн гинжийг таслах ёстой. Үүнийг Итали хийнэ. Европ тивд Европчууд тусгаар тогтнол, эдийн засаг, ёс заншлаа хамгаалж, найрсгаар амьдрах ёстой. Италчууд үүнд бэлдэх хэрэгтэй гэж мэдэгдлээ. Дээр нь Унгар, Словяк, Испани ЕХ-г илт шүүмжлэх болсон. Араас нь өөр улс орнууд гарч ирэх нь ойлгомжтой. Хэдэн сарын өмнө Жорж Милони Хятад улсад 5 хоногийн айлчлал хийсэн. Саяхан Испанийн ерөнхий Санчи Хятадад мөн 3 хоногийн айлчлал хийсэн. ЕХ, НАТО-ийн задралын эхлэл тавигдаж байх шиг байна.
Hyatad bol ter olon chahilgaan masinyyd tehnek tehonoligiin debseleeree delhiid deegyyr erseldej baina,manai ylas ch ene siimhiig ni dagaldan esej hegjihiig hicheeh ni zyi,manai erenhii saidiin 15 ikhe teleblelt mas saihan sanagdsan baga ylas enyynees ehleh ajillad yzeh ni zyitei byh teleblelt herenege mengee bodood aih yabdalgyigeer erenhii erelt telelbelteen medeed ajillah ni chyhal!!!ene delhii ch neg iimerhyy l handlagad orloo gej bodoj baina........Bayarallaa erenhii said daa!!!!!!!!!!!!