2024 оны 9-р сарын 23-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Нью-Йоркт болсон НҮБ-ын ирээдүйн тухай дээд хэмжээний уулзалтад оролцож, "Хамтын хувь заяаг барьж, сайн сайхан ирээдүйг хамтдаа бий болгоё" гэсэн сэдвээр үг хэлжээ.
Ван И онцлохдоо, "Ирээдүйд хүн төрөлхтний хөгжлийн итгэл найдвар бий. Дэлхий дахинд зуун жил тохиогоогүй томоохон өөрчлөлтүүдийн өмнө Ирээдүйн тухай дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, Ирээдүйн гэрээг гаргах нь дэлхийн энх тайван хөгжлийн төлөө хүчин чармайлтаа нэгтгэх, хүн төрөлхтний ирээдүй, хувь тавилангийн төлөвлөгөөг гаргах зэрэгт чухал ач холбогдолтой юм. Хүн төрөлхтөн ганцхан дэлхийтэй учир, эх дэлхийгээ хамгаалахын тулд бүх улс орон хамтран ажиллах ёстой. Ши Жиньпин дарга хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах чухал үзэл баримтлал, түүнчлэн "Бүс ба зам"-ыг хамтдаа чанартай бүтээн байгуулах, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга зэргийг дэвшүүлж, хүн төрөлхтөнд тулгарч буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх шинэ шийдлүүдийг гаргаж, илүү сайн сайхан дэлхийг бүтээх шинэ төлөвлөгөө гаргасан байна" гэв.
Мөн өдөр Ван И бас Индонез, Хятадын хамтын ажиллагааны ажлын хэсгийн тэргүүн Лухут Бинсар Панджайтан болон Ливан, Венесуэл, Панам, Этиоп, Унгар, Японы Гадаад хэргийн сайд нартай тус тус уулзсан байна.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0