ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 24 /Reuters/. Ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах, хориглох шаардлагыг сургуулиудад тавих тухай хуулийн төсөлд АНУ-ын Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом гарын үсэг зуржээ. Ухаалаг гар утсыг хэт их хэрэглэх нь сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж, сурч боловсроход сөргөөр нөлөөлдөг гэдэгтэй олон нийт санал нэгдэж буй үед энэ шийдвэрийг гаргасан байна.
“Education Week” сонинд мэдээлснээр, 2023 онд Флорида муж улсад анги танхимд гар утас хэрэглэхийг хориглох шийдвэрийг анх гаргаснаас хойш энэ онд өөр 13 муж улс сургуулийн орчинд гар утсыг хориглож, хязгаарлаж, мөн холбогдох шийдвэрийг гаргахыг багш нарт зөвлөж эхэлжээ.
Калифорни муж улсад 5.9 сая орчим сурагч суралцдаг байна. Энэ оны зургаадугаар сард тус муж улсын Лос-Анжелес хотын сургуулийн удирдах зөвлөлөөс сурагчдыг ухаалаг гар утас хэрэглэхийг хоригложээ. Тухайн сард АНУ-ын ерөнхий мэс засалч Вивек Мурти уг асуудлыг сэтгэцийн эрүүл мэндийн яаралтай тусламжтай адилтгаж, олон нийтийн сүлжээний платформууд дээр тамхины хайрцган дээрхтэй адил анхааруулах шошго байрлуулахыг уриалжээ. В.Мурти энэхүү мэдэгдлийг хийхдээ, өдөрт 3-аас дээш цагийг олон нийтийн сүлжээнд зарцуулдаг өсвөр насныхан сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэл өндөр байдаг тухай анагаах ухааны JAMA сэтгүүлд нийтлэгдсэн судалгааг эш татжээ. Мөн өсвөр насны хүүхэд өдөрт дунджаар 4.8 цагийг нийгмийн сүлжээнд зарцуулдаг тухай “Gallup”-ийн судалгааг мөн дурдсан байна.
Калифорнийн ассамблейн гишүүд 76-0, Сенатын гишүүд 38-1 саналын харьцаагаар баталсан хуулийн дагуу сургуулийн удирдах зөвлөлүүд ба бусад удирдах байгууллага сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хязгаарлах, хориглох бодлогыг 2026 оны долоодугаар сарын 1-ний дотор боловсруулахыг ёстой бөгөөд уг бодлогыг таван жил тутамд шинэчилж байхаар тусгажээ.
“Ухаалаг гар утсыг хэт их хэрэглэх нь сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал болон сэтгэцийн эрүүл мэндийн бусад асуудлыг үүсгэдэг гэдгийг бид мэднэ. Бид асуудалд хөндлөнгөөс оролцох эрхтэй. Энэхүү шинэ хууль нь сурагчид дэлгэцэнд бус харин хичээл сурлага, нийгмийн хөгжил, тэдний өмнө байгаа бодит ертөнцөд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална” гэж Г.Ньюсон мэдэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл5
Монголын ЕБ-ын сургуулиудад яг ингэмээр байна
Дэлхий нийтээрээ 18 наснаас дээш насны насанд хүрэгчид дэлгэцтэй ухаалаг гар утас хэрэглэхийг зөвшөөрдөг болмоор байна.
Барууны ардчилал,ёс зүй хүүхэд залуусын үзэл бодол,хүн болж хүмүүжихэд туйлын сөргөөр нөлөөлж байгаа гэдэг,Хүүхдүүд бүр 12-13 наснаасаа л мансуурах бодис хэрэглэж эхлэдэг, сургуулиудад дэг журам бараг бүрэн алдагдсан, багш нараа, ахмад үеэ эцэг эхээ ч тоохоо больсон,Багш нар нь бүр залхаж зовсон хүмүүс байдаг гэж сонссон,Манайх залуус хүүхдүүдээ ийм байдалд хэрхэвч оруулж болохгүй,Ёс зүй дэг журамтай хүн шиг иргэн болгохыг онцгой анхаарах хэрэгтэй,Үүний нэг нь гар утсны хэрэглээг бууруулах,хүүхдүүдээ зөв зүйлд анхаарал төвлөрүүлдэгг болгон сургах хэрэгтэй байна,Хэдий болтолоо бид барууны бохир зүйлүүд чирч ирж хүүхэд залуусаа хорлох билээ
Ямар муухай харгис хүний эрхийг уландаа гишгэсэн дарангулагчид ингэж хүний эрхийг боож гар утсанд хориг тавьдаг байнаа. Монгол ардчилсан улсын хувьд үүнийг эсэргүүцэж шүүхэд өгөх хэрэгтэй. Хүүхдийн гар утас хэрэглэх эрхийг хамгааляаа.
Чи хүүхэддээ хар багаас нь гар утас авч өгч гар утсаар өсгөн хүмүүжүүлж байгаа жинхэнэ харгис орк байна.