БЕРЛИН, 2024 оны есдүгээр сарын 25 /DW/. Германы төмөр замын “Deutsche Bahn” компани ба Францын “SNCF” компанийн шинэ өндөр хурдны галт тэрэг Берлин, Парисын хооронд ойролцоогоор найман цагийн дотор зорчих боломжийг бүрдүүлнэ гэж “Deutsche Bahn” мягмар гарагт мэдээллээ.
Галт тэрэг ирэх 12 дугаар сараас зорчиж эхлэх төлөвтэй байна. “Deutsche Bahn” компанийн гүйцэтгэх захирал Майкл Петерсоны хэлснээр, энэ бол Герман, Францын нийслэлүүдийн хооронд нэг өдрийн дотор зорчих боломжийг олгож буй анхны галт тэрэг бөгөөд хөгжиж буй Европын бэлгэ тэмдэг юм.
“Энэ бол Франц-Германы найрамдлын бас нэгэн илэрхийлэл бөгөөд манай хоёр улсын хамтын зорилго болох СО2 ялгаруулахгүйгээр зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна” гэж “SNCF”-ийн захирал Ален Кракович мэдэгджээ. Галт тэрэг Берлинээс 11:54 цагт хөдөлж, 19:55 цагт Парисын “Gare de l'Est” галт тэрэгний буудалд ирнэ. Харин Парисаас өглөөний 9:55 цагт хөдөлж, 18:03 цагт Берлинд ирнэ.
Ийнхүү зорчихдоо Францын Страсбург болон Германы Франкфурт, Карлсруэ хотуудад зогсоно. Хоёрдугаар зэрэглэлийн тасалбарын үнэ 60 еврогоос /67 ам.доллар/ эхлэх бөгөөд хоёр хотын хоорондох хамгийн хямд нислэгээс ялимгүй илүү үнэтэй байгаа юм.
“Deutsche Bahn” мөн олон улсын бусад чиглэлд өндөр хурдны галт тэрэг аялуулахаар төлөвлөж байна. Үүнд, 2026 онд Италийн “Trenitalia” компанитай хамтран Мюнхенээс Милан, Ромын чиглэлүүдэд галт тэрэг явуулах төлөвлөгөө багтжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл3
Европын Холбооны хоног өдрүүд тоологдож байна. Италийн ерөнхий сайд Жорж Милони Европын улс орнууд өөрсдийн тусгаар тогнол, эдийн засаг, ард түмэн, хилийн аюулгүй байдлаа бодох эрхтэй. Бид хувь заяагаа Брюссельд суудаг хэдэн хүнд сурталтанд атгуулах ёсгүй. Тэд эв нэгдэл, бүхнийг хамтаа гэж хоосон ярьдаг. Зүүн европын ЕХ-ны гишүүн орнуудад ялгавартай ханддаг. Бид өөрсдийгөө цагаачдын давалгаанаас хамгаалах эрхтэй. Шийдвэр гаргадаг хэн ч сонгоогүй хэдэн хүн европын ард түмнийг хохироох ёсгүй. Бид Брюсселийн гинжийг таслах ёстой. Үүнийг Итали хийнэ. Европ тивд Европчууд тусгаар тогтнол, эдийн засаг, ёс заншлаа хамгаалж, найрсгаар амьдрах ёстой. Италчууд үүнд бэлдэх хэрэгтэй гэж мэдэгдлээ. Дээр нь Унгар, Словяк, Испани ЕХ-г илт шүүмжлэх болсон. Араас нь өөр улс орнууд гарч ирэх нь ойлгомжтой. Хэдэн сарын өмнө Жорж Милони Хятад улсад айлчлал хийсэн. Саяхан Испанийн ерөнхий Санчи Хятадад мөн хоногийн айлчлал хийсэн. ЕХ, НАТО-ийн задралын эхлэл тавигдаж байх шиг байна.
Чи одоо хэн бэ орос тролл уж
Parisaas German hyrtel abtobysaar engersen zyn ayalaad ergeed irsen bi,getel abtobys 98 ebro absan.....enyyniig bodbol edertee bas arai hyamd teser l yum baina.tegeed galt tereg zam zyyrt naidbartai l daa..................abtobys ch oroi 20chagt garaad egleenii 05.00 ochij baina lee,boldog l sanaa l daa......zamdaa Germanii tald neg l zogsson.....noli ni dotor oo!!!!!!!!!!!!!