ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар болон улс орнуудын Гадаад хэргийн сайд нартай Нью-Йоркт уулзах үеэрээ хэлэхдээ, "9-р сарын 24-нд Женев хотод болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хурал дээр, АНУ мэтийн цөөн хэдэн улс Шинжаантай холбоотой асуудлаар шалтаг болгон Хятадын хүний эрхийн байдалд халдсан байна.
80 шахам орон, тэр дундаа ихэнх мусульман улс орнууд Хятадыг дэмжсэн хамтарсан мэдэгдлийг гаргаж, бас 20 гаруй улс байр сууриа өөр өөр хэлбэрээр илэрхийлж, Хятадын шударга байр суурийг дэмжиж, хүний эрхийн асуудлыг улстөржүүлж, хүний эрхийг бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг болгон ашиглахыг эрс эсэргүүцсэн байна.
АНУ зэрэг цөөн хэдэн орны улс төрийн заль мэх улам бүр тааламжгүй болсныг 100 гаруй орны тод дуу хоолой бүрэн харуулж байна.Энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа, Хятад улс хүний эрхийг хамгаалж, ахиулсан амжилтыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, Шинжааны хөгжил дэвшил бүгдэд илэрхий байна. Барууны орнууд Хятадад хүний эрхийг зөрчиж байсан түүхэн сургамж тийм ч хол биш бөгөөд тэд биднийг гутаан доромжлох, зааж сургах эрхгүй юм. Бид эрх тэгш байдлын үндсэн дээр бусад улс оронтой хүний эрхийн асуудлаар харилцахад бэлэн байна. Хятадын үүд хаалга дэлхийд нээлттэй, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн найз нөхдийг Хятадад айлчилж, үзэхийг урьж байна. Бодит байдлын өмнө аливаа цуурхал яриа, худал хуурмаг зүйл нь цөм өөрөө мөхөн сүйрч, Хятадын эсрэг ямарваа гүтгэлэг, гутаан доромжлох явдал амжилтад хүрэхгүй юм" гэжээ.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл3
BALAI HUJAA
THIS MOTHERFUCKER CHINA ALWAYS
Танай хятад улс манжиын төрийгзалгамжлах эрхгүйбөгөөтөл өмнөд монголд 100 100 мянган монгол иргэдийг алж хядаж нутгийг нь өөрсдийнхөө үгээгүй ядуу тариачдад бэлэглэж эзэлсэн түүх чинь саяхных тэгвэл Тийм л их мундаг улс болж байгаан бол өвөр монгол уйгар төвдийг чөлөөл