“Хелен” хар салхинаас үүдэлтэй хүчтэй салхи, үерийн улмаас олон сая хүн тог цахилгаангүй болж, зам, гүүрүүд эвдрэн сүйдсэний дараа АНУ-ын зүүн өмнөд нутагт сэргээн босголтын ажил ням гарагт эхэллээ.
Өмнөд Каролина, Флорида, Жоржиа, Хойд Каролина ба Виржиниа муж улсуудын эрх баригчдын мэдээлснээр, эдгээр нутагт 69 хүн амиа алдсан бөгөөд энэ тоо цаашид өсөх төлөвтэй байна. Учирсан хохирол 15-100 тэрбум ам.доллароор хэмжигдэнэ гэж даатгалын компаниуд болон эдийн засагчид тооцоолжээ.
Хойд Каролинад амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж, 11 болсон тухай муж улсын захирагч Рой Купер мэдэгдлээ. Энэ муж улсын баруун нутагт бүх зам хаагдаж, тэдгээрийг засахад хэдэн сарын хугацаа шаардлагатай болжээ. Энэ бүсэд агаараар хүнс, ус хүргэж байна. “Энэ бол урьд хожид үзэгдээгүй гамшиг учраас урьд хожид авч байгаагүй хариу арга хэмжээг авах болно” гэж муж улсын захирагч хэллээ.
Хойд Каролинагийн Флэт-Рок хотод тог цахилгаан тасарч, хүмүүс шатахуун авахын тулд хэдэн цагийн турш дугаарлан хүлээж байна.
Холбооны онцгой байдлдын агентлагийн мэдээлснээр, тус бүс нутагт усан хангамжийн систем болон чухал замуудад ноцтой эвдрэл гарчээ. Эрчим хүчний яамны төлөөлөгчийн мэдээлснээр, 2,7 сая орчим хэрэглэгч цахилгаангүй болсон байна.
Б.Адъяахүү
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл3
Орк монголчууд далайд гарцгүй далайгүй гэж гомдоллодог. Хэрэв монгол далайтай байсан бол далайн хар салхи улс монголд олон тэрбум долларын хохирол учруулах болно. Монгол далайгаас хол тулдаа монголд нэг ч тийм хар салхи болохгүй байгаа нь аз гэж бод оркуудаа.
Ёстой эмээ уу ккккк
Тархлаагүй 100 насалсан чавганц цагаачиллалынхаа догтолцоог өөрчилж Иргээд залуужин хүчирхэгжин дэлхийн хамгийн хүчирхэг орон болох хэрэгтэй