9-р сарын 27-нд Шанхай хотноо Хятадын Төв Радио Телевизээс зохион байгуулсан “Бээжингээс Парис: Хятад, Францын хүмүүнлэгийн солилцоо” шагнал гардуулах ёслол болжээ.. Арга хэмжээнд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн, Шанхай хотын Намын хорооны байнгын гишүүн, Суртал ухуулах хэлтсийн дарга Жао Жямин нар оролцож, шагнал гардуулсан байна.
Энэхүү арга хэмжээ нь Хятад, Франц хоорондын хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх зорилготой бөгөөд өмнө нь энэ хүрээнд хэд хэдэн арга хэмжээ амжилттай зохиогдсон юм. Тухайлбал, Францын Үндэсний олимп, спортын хороо, Хятадын Төв Радио Телевиз, Францын мэргэжлийн хөл бөмбөгийн лиг болон урлагийн олон байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Бээжингээс Парис: Хятад, Францын уран бүтээлчдийн олимпын аялал” урлагийн үзэсгэлэн өнгөрөгч 5-р сарын 6-нд Парис хотноо нээгдэж, Хятадын орчин үеийн 100 орчим уран бүтээлчдийн 200 гаруй бүтээлийг олон нийтэд толилуулсан байна.
Мөн 5-р сарын 19-нд Шанхайн олон улсын хэвлэл мэдээллийн хотхонд тус үзэсгэлэн дахин зохиогдож, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах болон Шэнь Хайшюн нар нээлтийн ёслолд оролцжээ.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0