sonin.mn

Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан Хятадын Төв Радио Телевизийн CGTN, Хятадын Ардын их сургууль хамтран "Шинэ эрин" олон улсын харилцаа холбооны судалгааны байгууллагаар дамжуулан хоёр дахь жилдээ "Хятадын имиж" санал асуулга зохион байгуулжээ. Судалгаанд оролцогчдын Хятадад хандах эерэг хандлага нэмэгдсээр байгаа бөгөөд “Дэлхийн өмнөд” -ийн орнуудын санал асуулгад оролцогчид болон 34-өөс доош насны залуучууд энэ үзэл баримтлал, Хятадын орчин үеийн ололт амжилтыг хүлээн зөвшөөрчээ.




Судалгаанд оролцогчдын 92 хувь нь Хятадыг чухал орон гэж үзсэн нь өнгөрсөн оныхоос 1.4 нэгжээр нэмэгдсэн бол 89 хувь нь Хятадыг амжилттай улс гэж үзсэн нь өнгөрсөн оныхоос 4.8 нэгжээр нэмэгджээ. Мөн судалгаанд оролцогчдын 77.8 хувь нь Хятад улсыг хүндэтгэх ёстой орон гэж үзсэн нь өнгөрсөн оныхоос 1.3 нэгжээр өссөн байна. 


Тааламжтай байдал нэмэгдэхийн зэрэгцээ дэлхийн санал асуулгад оролцогчдын Хятадад ирэх хүсэлтэй байгаа талаар "Хятад бол сонирхол татахуйц орон" гэж үзсэн хүмүүсийн эзлэх хувь хоёр жилийн дотор 14.8 хувиар өссөн буюу 72.7 хувьд хүрсэн байна. Судалгаанд хамрагдагсдын 79.5 хувь нь Хятадад аялах, зочлох, суралцах хүсэлтэй гэж илэрхийлсний дотор 89.7 хувь нь 18-24 насныхан, 25-34 насныхан 88.4 хувьтай байгаа аж.


Судалгааг дэлхийн 41 орны 16400 оролцогчийн дунд явуулсан байна.


Г.Бямба