БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан олон улсын мэргэжилтнүүдэд зориулсан хүлээн авалт 9-р сарын 27-ны орой тус улсын Ардын их хурлын ордонд болж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюешян оролцож, үг хэлжээ.
Дин Шюешян энэ үеэр: "Хятадын Засгийн Газар, Ши Жиньпин даргын нэрийн өмнөөс Хятадын өөрчлөлт, нээлт, орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтад санаа тавьж, дэмжлэг үзүүлэн, гар бие оролцож буй гадаадын мэргэжилтнүүд, олон улсын найрсаг хүмүүст чин сэтгэлийн баяр талархал илэрхийлж, сайн сайхны мэндчилгээ дэвшүүлье. Хятад улс илүү идэвхтэй, илүү нээлттэй, илүү үр дүнтэй чадварлаг хүмүүсийн бодлого хэрэгжүүлэхийг баримталж, гадаадын мэргэжилтнүүдэд илүү хялбар дөхөм, илүү сайн үйлчилгээтэй, илүү тав тухтай ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлнэ. Гадаадын мэргэжилтнүүд Хятадын хөгжилд үргэлж санаа тавьж, дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна" гэжээ.
Хүлээн авалтад Хятадад ажиллаж буй олон улсын мэргэжилтнүүд болон тэдний гэр бүлийнхэн, Төв хороо, Төрийн байгууллагуудын холбогдох салбар, Бээжин хотын захиргааны албаны хүмүүсийн нийт 1800 орчим хүн оролцсон байна.
Г.Бямба
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0