sonin.mn

Өнөөдрийн байдлаар Хятадын төмөр замын ашиглалтын миль 160 мянган км-ээс давсан ба үүнээс 46 мянга гаруй км нь хурдны галт тэрэгний зам юм. 75 жилийн өмнө Хятад ердөө 21 мянган км энгийн төмөр замтай байжээ. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Өнөөдөр Хятадын хурдны галт тэрэгний сүлжээ тасралтгүй өргөжин тэлэхийн хэрээр, улам олон хүн хурдны галт тэрэгний тав тухтай аяллын үйлчилгээг сонгох болжээ. Өмнө нь хонуут өнжүүтээр хол замын аян хөөж зорьсон газартаа хүрдэг байсан бол одоо энэ замыг хоёр, гуравхан цаг давхиад хүрэх болсон. Энэ нь Хятадын төмөр зам хүмүүсийн зорчих арга барилыг өөрчилсөн төдийгүй Хятадын орчин үеийн шинэчлэлийн үйл явцын чухал бэлэг тэмдэг болж байна. " гэжээ.


Г.Бямба