ХКН-ын Төв хорооны хөдөө тосгоны ажлын хурал 12-р сарын 19-20-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хуралджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын “хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын талаар чухал заавар өгч, "том хөдөө аж ахуйн үзэл, том хүнсний үзэл" бий болгох тухай дурьдсан байна. Том хөдөө аж ахуйн үзэл, том хүнсний үзэл гэж чухам юуг хэлж байна вэ? Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Хятад бол хөдөө аж ахуйн том орон. 700 сая хүн хөдөө аж ахуй эрхэлж буй нь хөдөлмөрийн насны хүн амын 50.1 хувийг эзэлж байна. Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудал бол ард түмний чанар, эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдал, улс орон чинээлэгжин хүчирхэгжихэд чухал юм. Ийм учир “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын асуудлыг шийдвэрлэх нь эрх баригч нам, улс орны онцгой чухал үйл хэрэг болдог. Жил бүрийн сүүлчээр Хятад улс Төвийн эдийн засгийн ажлын хурал хийсний дараа Төв хорооны хөдөө тосгоны ажлын хурлыг тусад нь хуралдуулж “хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид”-ын ажилд тулгамдаж асуудал, чиг хандлага, сорилтод дүн шинжилгээ хийж, ирэх жилийн ажлын төлөвлөгөө хийдэг.
Энэ оны хуралд Ши Жиньпин "том хөдөө аж ахуйн үзэл, том хүнсний үзэл" бий болгож, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйг нэгтгэж олон талт хүнсний нийлүүлэлтийн систем байгуулах хэрэгтэйг онцлов. “Том хөдөө аж ахуйн үзэл” нь орчин үеийн хөдөө аж ахуйг хэлж байгаа юм. Орчин үеийн ХАА гэдэг нь шинжлэх ухаан технологи, аж үйлдвэрлэлийн материал, шинжлэх ухааны үндэслэлтэй менежмент зэргийг ашигласан шинэ хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд энэ бол хөдөө аж ахуйн хамгийн сүүлийн үеийн шинэ үе шат юм
“Том хүнсний үзэл” гэдэг нь “газар тариалан, бэлчээр, ой, далай тэнгис, ургамал, амьтан, бичил биетнээс бүх чиглэл, бүх арга замаар илчлэг, уураг авч хүнсний нөөцийг хөгжүүлэх” тухай үзэл ойлголт. Энэ нь Хятад улсын хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн бүтцийн чухал өөрчлөлт, чухал агуулга болно.
“Том хүнсний үзэл”-ийн суурь нь үр тариа. Хятад Улс олон хүн амтай том гүрэн учраас эрх баригч нам үр тарианы үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд ямагт анхаарч, тэргүүн байранд чухалчилж ирсэн. Шар буурцаг, хүнсний тос, үхэр хонины мах, сүү, загасны үйлдвэрлэлийн хөгжил, чанарыг дээшлүүлэх талаар том зорилт тавьж хэрэгжүүлэх нь “Том хүнсний үзэл”-ийн бодит илрэлүүд юм." гэжээ.
Г.Бямба
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл0