2024 оны есдүгээр сарын 30-ны байдлаар Хятад улсын гадаад валютын нөөц 3 их наяд 316.4 тэрбум ам.долларт хүрсэн нь наймдугаар сарын эцсийнхээс 28.2 тэрбум ам.доллар буюу 0.86 хувиар өссөнийг Хятадын Валютын удирдлагын үндэсний газар мэдээлжээ. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "2024 оны наймдугаар сард томоохон эдийн засагтай орнуудын төв банкуудын мөнгөний бодлого, хүлээлт, макро эдийн засгийн мэдээлэл болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр ам.долларын индекс буурч, дэлхийн банк санхүүгийн хөрөнгийн үнэ ерөнхийдөө өссөн байна.
Хятад улсын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой байгаа бөгөөд тогтвортойгоор өгч, эдийн засаг уян хатан хүчтэй байж, асар их нөөц бололцоотой байгаа зэрэг таатай нөхцөлүүд нь гадаад валютын нөөцийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлсээр байгаа" гэжээ.
Г.Бямба
Даваа - 05 сарын 04,
2026
Сэтгэгдэл0