ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 7 /CNBC/. Дэлхийд олборлолтоороо хоёрдугаарт бичигддэг “Rio Tinto” групп АНУ-ын лити олборлогч “Arcadium” компанийг 6.7 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ.
“Rio Tinto” нэгж хувьцааг 5.85 ам.доллароор /бэлэн мөнгөөр/ худалдан авна гэж мэдэгдсэн нь 10 дугаар сарын 4-ний арилжаа хаагдах мөчид “Arcadium”-ын хувьцаа 3.08 ам.долларын ханштай байсантай харьцуулахад 90 хувиар нэмэгдсэн үнэ санал болгосон гэсэн үг юм.
Лондоны хөрөнгийн биржийн мэдээллээр, “Arcadium Lithium”-ийн хувьцааны ханш энэ долоо хоногт 37 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 4.56 тэрбум ам.долларт хүрээд байна. Харин энэ долоо хоногт “Rio Tinto”-гийн Лондонд бүртгэлтэй хувьцааны ханш 4.7 хувиар унажээ.
Энэхүү мэдээ нь энэ долоо хоногийн эхээр гарсан хоёр компани хэлэлцээ хийж байгаа гэх мэдээллийг баталлаа. Хэлцлийг хийсэн тохиолдолд “Rio Tinto” нь литийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болж, “Albemarle”, “SQM”-ийн дараа бичигдэх юм.
Эрчим хүчний шилжилтийн эрин үед уул уурхайн компаниуд зайлшгүй шаардлагатай ашигт малтмалын нөөцийг эзэмшихийг эрмэлзэж байгаа үед ийм алхмыг хийж байна. Хятад улсаас хэт их хэмжээгээр нийлүүлсний улмаас литийн үнэ унаад байгаа юм. 99.2 хувийн цэвэр литийн карбонатын үнэ он гарсаар 20 хувиар унаж, нэг тонн нь 10 800 ам.доллар болсныг “FactSet” компанийн мэдээлэл харуулж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 05 сарын 04,
2026
Сэтгэгдэл5
Reuters агентлаг өрнөдийн компаниудын эрхийг хураан авах гэж байгаа Буркина Фасогийн өнөөгийн засгийн газрыг хунтын дэглэм гэж бичсэн байна. Өрнөдийн компаний эсрэг бодлого баримтлангуут л хунтын дэглэм болж байгаа юм. Тухайн улс орныг сорж байгаа манай Рио тинто шиг компаниудын эсрэг арга хэмжээ авах гэхээр хууль зөрчигч, хунтууд болдог. Буркина Фасо 2022 онд 62 тонн орчим алт олборлосон бөгөөд олборлолтоороо Африк тивд дөрөвт орсон аж. Тус улсын хоёр том алт олборлогч нь Канадын Semafo болон Iamgold компаниуд юм. Уг компаниуд нь хүүхдийн хөдөлмөр ашиглан, орон нутгийн ажилчидтай боолчлолын нөхцөлтэй гэхээр гэрээ байгуулж, тус улсад өчүүхэн төлбөр төлөх гэрээ хийсэн байдаг ажээ. Буркино фасо 62 тонн алт Африкт 4 т орох өндөр олборлолт гэтэл манайд Оюутолгой 100 тонныг олборлож байхад бид тавхан тонн алтны нөөцтэй ядуураад байдаг.
Дэлхийн эдийн засгийн хямрал болох гээд улс орнууд алт нөөцөлж хямралыг давна гээд алтны үнэ урьд хожид байгаагүй үнэд орж байхад Монгол улс нөөцгүй алтаа зуу зуун тонноор алдаад суудаг арай юу? Африкийн жижиг улс хүртэл өрнөдийн мөлжигч нарыг эсэргүүцэж хөөж баялагаа салгаж авахыг зүтгэж байхад бид сая тонн зэс зуун тонн алтаа өгчихөөд 20 тэрбумын өртэй үлддэг шудрага уу. Оюутолгойн зуун тонн алтаас гадна өчнөөн алтны уурхайнууд тэдний алтыг Монгол банк бусад нөхдүүд худалдан авч Англи Америк руу зөөж байна. Бусад алтны уурхайн алтыг тооцвол хичнээн тонн болох бол. 62 тонн алт оолборлодог африкийн улс энэ алтаар улсаа хөгжүүлнэ гэж байхад 200 тонн алт ухчихаад 5 тонны нөөцтэй, өртэй улс гэхээр бүр гутармаар байгаа биз. Бизнест нэг ийм үг зарчим байдаг юм. Харилцан ашигтай бол бизнес харин нэг нь ашигтай нөгөө хохиролтой бол луйвар гэж нэрлэдэг гэдэг.
Худлаа бичжээ. Монгол улс хамгийн ихдээ 20тн алт олборлодог. Тал нь От олборлодог байх. Нэг тэг нэмж бичжээ.
Монголын үе үеийн дарга сайдууд Оюу-Толгойгоос авлигал тогтмол авдаг
ene henii ymaar ingej huudegneed bdg ym be ? tusgaar tognoson mongol ulsad tolgoitoi udirdagch baimaajin asuudliig ulsiin erh ashigiin tuluu chigluuleh tsag n bolson ym bish uu ? !