Аравдугаар сарын 12-нд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Лам нар Вьетнамын Коммунист намын төв хорооны Ханой дахь төв байранд уулзжээ.
Ли Чян энэ үеэр хэлэхдээ, "Энэ оны 8-р сард хоёр нам болон хоёр орны дээд удирдагчид Бээжинд уулзаж, Хятад, Вьетнамын хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг ахиулах талаар стратегийн төлөвлөгөө гаргаж, хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон. Хоёр тал төмөр зам, хурдны зам, боомтын дэд бүтцийн "хатуу холболт" болон ухаалаг гааль зэрэг "зөөлөн холболт"-ыг нэгэн зэрэг хийж, худалдаа, хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлж, нийлүүлэлтийн системийг баталгаажуулах талаар тууштай дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Хятад улс Вьетнамын талтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн туршилтын бүтээн байгуулалтыг идэвхтэй судалж, мэдээллийн технологи, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, ашигт малтмал зэрэг хөгжиж буй салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хүмүүс хоорондын болон соёлын солилцоог гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Дэлхийн гурван том санаачилгын хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхтэй явуулж, дэлхийн эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт, эдийн засгийн хүртээмжтэй даяаршлыг хамтдаа хөгжүүлж, Ази тивийн хөгжил цэцэглэлт, амар амгаланг баталгаажуулахыг дэмжинэ." гэсэн бол
То Лам хэлэхдээ, "Вьетнамын нам, засгийн газар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлан үзэж, Хятадтай байх харилцааг Вьетнамын гадаад бодлогын стратегийн сонголт, нэн тэргүүний зорилт гэж үзсээр ирсэн юм. Хоёр нам, хоёр орны дээд удирдагчийн нийтлэг ойлголтын дагуу Вьетнам Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлнэ." гэсэн байна.
Г.Бямба
Даваа - 05 сарын 04,
2026
Сэтгэгдэл0