Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/34 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Талын жононгууд” ХХК-ийн эрхлэн явуулдаг Амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа нөхцөл байдалтай танилцлаа. Ажлын хэсгээс амьтны эрхийг хамгаалах, зэрлэг амьтад учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор зөвлөмж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Амьтны тухай хуулийн дагуу амьтныг өмчлөх эзэмших, ашиглахдаа амьтны жам ёсны эрхийг хүндэтгэн энэрэнгүй ёсоор хандаж арчилж тордох, ачиж тээвэрлэхдээ эрүүл ахуй, аюулгүй шаардлагыг хангасан арга технологи, багаж хэрэгсэл, байр сав, тохиромжтой цаг хугацаа зориулалтын тоноглосон тээврийн хэрэгсэл ашиглах, мэргэшсэн хүмүүс ажиллуулах үүргийг тус амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа эрхлэгчид хүлээдэг.
Мөн Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагаа: Хөхтөн амьтдад тавих тусгай шаардлага MNS: 6944:2021 стандартыг мөрдөж, эмчилгээ авахгүй, байгальд бие даан амьдрах чадваргүй болон халдварт өвчтэй амьтныг унтуулах зөвлөмж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Даваа - 05 сарын 04,
2026
Сэтгэгдэл4
ХӨДӨӨНИЙ ТЭНЭГ МАЛЧИД ХЭДЭН ЗУУН МАЛАА ӨВӨЛ ХООЛ ТЭЖЭЭЛИЙГ НЬ БЭЛДЭЭГҮЙ БАЙЖ ОЛНООР НЬ ҮХҮҮЛДЭГ. "ЗУД " ГЭЖ ЮМ РУУ ТҮЛХДЭГ ТЭДНИЙГ Ш ЙТГЭХ ХЭРЭГТЭЙ.
Болиод үзээрэй Хөдөөний т..г биш чиний өьөг дээдэс бас хөдөөний тэнэгийн дэнд тэнэгүүд бөйцгааж Үр удмаа тэнэг өсгөж зайлуул Эсхүл чи хятад
Амьтадад байгалиас заяасан эрх нь: "ХҮНИЙ ШОРОНД ЖАРГАХААР ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВОХ" юм. Хүн гэх шуналт араатны зугаа гаргах гэж гэрт, амьтны хүрээлэнд хоригдон тарчилж байгаа бүх амьтадыг сулалж байгальд нь тавих нь тэдэнд үйлдэж буй дээд буян болно!!!
Маш сайн ажил болжээ Өрөвдмөар байдаг Стандартын хэрэгжилтэд нь үзэгчид, олон нийт тухай бүр үнэлдэг болчихвол зүгээр юм