sonin.mn

Хятадын Үндэсний статистикийн газраас 10-р сарын13-ны өдөр гаргасан мэдээллээр, 9-р сард, Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс \ХҮИ\ өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.4 хувиар өсөж, өмнөх сарынхаас 0.2 нэгжээр буурчээ.



9-р сард тус улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.3 хувиар өсөж, өмнөх сараас 0.5 нэгжээр өссөн нь ХҮИ-д нөлөөлсөн бөгөөд өмнөх оны мөн үеэс 0.61 орчим нэгжээр өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүнээс хүнсний ногоо 22.9 хувь, гахайн мах 16.2 хувь, жимсний үнэ 6.7 хувиар өссөн бол үхрийн мах, хонины мах, өндөг, тахианы мах, сүүн бүтээгдэхүүний үнэ 1.9 хувиас 13.1 хувийн хооронд буурсан байна.

Есдүгээр сард хүнсний бус барааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өсч байснаа 0.2 хувиар буурсан нь ХҮИ-д мөн нөлөөлж, өмнөх оны мөн үеэс 0.19 нэгжээр буурчээ. Мөн эрчим хүчнийх нь үнэ 3.5 хувиар буурсан аж.


9-р сард олон улсын түүхий эдийн үнийн хэлбэлзэл, дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ хангалтгүй байсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр тус улсын үндэсний үйлдвэрлэгчдийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурсан байна.


Г.Бямба