sonin.mn

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хилийн шалган нэвтрүүлэх ерөнхий газрын Эрээн хотын Хилийн шалган нэвтрүүлэх өртөөний мэдээллээс үзвэл 10-р сарын 14-ний өдрийн 13:09 цагийн байдлаар, энэ онд Эрээнхот боомтоор орж гарсан зорчигчдын тоо бараг 2 саяас давсан ба энэ нь жилийн өмнөхөөс 87%-иар өссөн байна.


Эрээнхот боомт бол Монгол Улс, Хятад Улсыг холбосон хуурай газрын хамгийн том боомт бөгөөд энэ жил дэлхийн 70 гаруй улс орон болон бүс нутгийн иргэд Эрээнхот боомтод гаалийн бүрдүүлэлт хийж, нэг өдрийн дотор дээд тал нь бараг 12 мянга гаруй хүн гаалийн бүрдүүлэлт хийсэн гэнэ.



Г.Бямба