sonin.mn

10-р сарын 14-ний үдээс хойш "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх нь нэртэй симпозиум БНХАУ-ын Шааньси мужийн Ши Ань хотод боллоо. Олон орны судалгааны төвүүдийн эрдэмтэд өнөөгийн нөхцөл байдалд, бодлогын харилцаа холбоогоо хэрхэн бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх талаар санал санаачилга дэвшүүлсэн байна. 


АНУ-д төвтэй Мянганы төслийн судалгааны төвийн Өмнөд Азийн Foresight Network-ийн ахлах судлаач, гүйцэтгэх захирал Асанга Абаягунасекера: "Хятад улс "Бүс ба Зам"-ын өндөр чанартай бүтээн байгуулалтыг дэмжих 8 төрлийн үйл ажиллагаа нь Шри-Ланкийн хувьд үр дүнтэй жишиг болж байна. Мөн хамтран бүтээн байгуулалт хийж буй улс орнууд хүн төвтэй шинэчлэлийг үргэлжлүүлж, худалдааны хамтын ажиллагаа, хүмүүсийн солилцоо, инноваци, шинэчлэл зэрэг талаар шинэ үр дүнд хүрнэ гэж найдаж байна." гэсэн бол

Малайзын Шинэ Азийн стратегийн судалгааны төвийн дарга Шюй Чинчи: "Хятад улс хамтран байгуулж буй орнуудад "хатуу холболт"-ыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлээд зогсохгүй дэлхийн интернет сүлжээг хурдтай сайжруулахыг дэмжиж, хамтран байгуулж буй орнуудтай хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолол зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан итгэлцсэн дэлхийн дижитал засаглалын тогтолцоог бий болгож байна. " гэжээ.


Г.Бямба