sonin.mn

ХКН-ын Төв хорооны намын түүх сурвалжийн судалгааны хүрээлэнгээс эмхэтгэсэн “Ши Жиньпин ‘Бүс ба зам’-ын тухай өгүүлсэн нь (2023 оны хэвлэл)” номыг саяхан тус улсын төвийн сурвалж бичгийн хэвлэлийн хорооноос хэвлэн, тараасан байна.


Энэхүү тусгай сэдэвт эмхэтгэлд Ши Жиньпиний 2013 оны 9 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сар хүртлэх хугацаан дахь “Бүс ба Зам”-ыг хамтаар бүтээн байгуулах тухай 78 өгүүллийг багтаасан гэнэ.


Хятадын Олон Улсын Радио энэ тухай: “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах нь Хятад улсаас эх үүсэлтэй боловч үр бүтэмж, боломж нь дэлхий нийтийнх юм. ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Ши Жиньпин “Бүс ба Зам” санаачилгыг анх зарлаж, улс орнуудын ард түмний хүсэл эрмэлзэл, энх тайвнаар хөгжих хамтын хүсэл мөрөөдөлд анхаарал хандуулж, хамтдаа хөгжин цэцэглэх тухай дорнын оюун ухааныг дүүрэн агуулсан арга замыг дэлхий нийтэд санал болгосонд олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хамтран бүтээн байгуулагч орнууд эерэгээр хүлээж авсан юм.



“Бүс ба Зам”-ыг хамтаар бүтээн байгуулахад хамтдаа зөвшилцөх, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа хуваалцах зарчим баримталж, өөр өөр соёл иргэншил, нийгмийн тогтолцоо, хөгжлийн зөрүүг давж, улс орнуудын харилцаанд шинэ зам нээж, олон улсын хамтын ажиллагаанд шинэ загвар бий болгож, хүн төрөлхтөн хамтдаа хөгжих хамгийн их боломжуудыг төвлөрүүлсэн.



Ийм учир өргөн олны сайшаалыг хүлээсэн олон улсын хамтын ажиллагааны пратформ болж, хамтран бүтээн байгуулагч орнууд харилцан ашигтай амжилтад хүрч, дэлхийн улс орнуудын хөгжилд шинэ боломж олгосон төдийгүй Хятад улсын нээлттэй хөгжилд шинэ орон зайг нээж өгсөн юм. “Бүс ба Зам”-ыг хамтдаа байгуулах нь түүхийн зөв тал бөгөөд эрин цагийн хандлагад нийцэж, зөв шударга замаар замнаж буйг бодитоор гэрчлэв. “Бүс ба Зам”-ыг удирдан жолоодох зарчим, баялаг агуулга, зорилт, арга замын талаар Ши Жиньпин гүнзгий өгүүлсэн эдгээр өгүүлэл нь тус санаачилгын олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, өндөр чанартай бүтээн байгуулах, дэлхийн улс орнууд орчин үеийн шинэчлэлтэд хүрэх, нээлттэй багтаамжтай, дэд бүтцэд түншилсэн, хамтдаа хөгжсөн дэлхийг бүтээж, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад маш чухал ач холбогдолтой юм" гэжээ.



Н.Уртнасан