Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд яндангаа хөөлөхгүй байх, өрхөө бүтээх зэргээр угаарын хийн хордлогод орж амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал цөөнгүй гарч байна. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар ярилцлаа.
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн хэчнээн дуудлага мэдээлэл ирээд байна вэ? Гал түймэр гарч буй шалтгаан нөхцөл нь юу вэ?
Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1493 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажилласан. Дээрх дуудлагаар иргэд аж ахуйн нэгж байгууллагын 298 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад буй. Галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж байна. Гал түймэр гарч буй хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал гэр хорооллын айл өрхүүд яндангийн хамгаалалт хийгээгүй, үнс нурмыг тагтай саванд хийгээгүй, цахилгааны хэт ачаалал үүсгэж, олон зэрэг хүчдэл залгаж байгаа нь гал түймэр гарах хүчин зүйл болдог. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүд цахилгаан халаагуур, халаагчийг гэр байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх нь зүйтэй.
Иргэд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл байдлыг хэрхэн хангах ёстой вэ?
Өвөлжилтийн бэлтгэлийг зөвхөн албан байгууллага хийх бус иргэд ч мөн бэлдэх хэрэгтэй. Нэн тэргүүнд зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайтар шалгаж, яндангаа хөөлөх, яндангийн залгаа, хэмжээг сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй.
Хүйтэн сэрүүний улирал эхэлсэн учраас шахмал түлшний хэрэглээ нэмэгддэг. Гэвч энэ үед пийшин, зуух дэлбэрэх явдал цөөнгүй гардаг. Иймд иргэд юунд анхаарах ёстой вэ?
Сайжруулсан түлшийг өдөрт 4-5 кг-аас илүүг хэрэглэж болохгүй. 4-5 кг-аас дээш шахмал түлш хэрэглэсэн тохиолдолд зуух, пийшинд хэт халалт үүсэж дэлбэрэх аюултай. Уг нь шахмал түлшийг зориулалтын зууханд түлбэл илүү тохиромжтой. Харамсалтай нь хотын ихэнх өрх энгийн зууханд шахмал түлшийг түлж хэрэглэж буй. Ингэхдээ их хэмжээгээ түлсний улмаас халалт үүсэж дэлбэрэх, гал алдах эрсдэл учирч буй. Айл бүхэн заасан хэмжээнээс хэтрүүлэлгүй дулаанаа тохируулж хэрэглэх, алхам тутамдаа хяналт тавьж бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэд, хөгшин настай хүмүүсийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй. Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж, гал түймрийн аюул, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Бямба - 05 сарын 02,
2026
Сэтгэгдэл10
Шахмал түлш гэдэг нь нүүрсийг нунтаглаад бодистой холиод шахчихсан түлш байхгүй юу. Бодистой холилдсон шахмал нүүрсийг зууханд хийхээр иргэд угаартаж эцэст нь зуух дэлбэрэх эрсдэлтэй.
Өвлийн хүйтэнд өдөрт 4-5 кг түлэхгүй айл байхгүй дээ, юу ярина вэ???
Uy soliorood baigaa malnuud ve? Uyn 4-5kg tulsh gej.... Neg udaa 1 huvin tulsh tuldeg uym malnuudaa....Amidral medehgui malnuud uyn ch medemhiireh durtai uym bilee dee..!!!!
4-5 кг түлш нь ямархуу юм байдагийг энэ хүн мэдэх болов уу.
Мэрэгжилийн байгууллага жаахан шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийлдээ яндан хөөлөх зуух пийшин цэвэрлэж битүүлэх нь зайлшгүй гэхдээ угаарын гол аюул нь өрөө тасалгааны агааржуулалт юм шүү тасалгааны агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ бага болох үед хүн амьтаны амьсгалд шаардлагатай нийт агаарын 21 нэмэх,хасах 1 гэсэн хэмжээнд өөрчлөлт орж 20 доош хувьд очиход угаарталт үүснэ хүн өөрөө хүчилтөрөгчийг нүүрс хүчлийн хий болгогч дээрээс нь гаталгаа үед өрөөний агаараас хүчил төрөгч шатлагад орж байдаг агааржуулалт муу орсоноос хүчилтөрөгчийн хэмжээ бага болж орон зайг нүүрс хүчлийн хий нөхөж угаар үүснэ
Юу ч яариад байгаан...4,5 кг түлүүл дэлбэрээд байхиймуу
Halaah chadvargui.hytadiin hortoi bodistoi holisin Hor tulshiig chin ur huuhdee daaruulahguin tuld hediig tulsen ch yadag uom.Amudral medehgui sdanuud.Henii biznes heden ami nas.ed hurengiig suitgeed bgaag yriach.7dog malnuud.Buruu zuvee ylgaad helj chadahgui.Hort utaani biznesee zogsoo.Tsever nuursee tul.

ТЕХНОЛОГИЙН АЛДААГ ТҮЛШИНД ТОХОХ НЬ БУРУУ (Асуудал дагуулсан сэрэмжлүүлэг) Зуух пийшингийн галлагааны хөндийд (хотолд) дулааны энергийн үйлдвэрлэл анхан шатнаас эхэлж их рүү шилжих замаар ашигт үйлийн коефицент бий болгож байдаг. Хатуу түлшинд байх нүүрстөрөгчийн агууламжтай харьцуулсан хүчилтөрөгчийн өгөлтийн технологийг зөвөөр мөрдөж чадвал дулаан үйлдвэрлэлийн АҮК геометрийн прогресоор нэмэгдэж, утаа ба угаарын хийн гаралтын хэмжээ эрс багасаж байдаг. Хялбархан задарч урт дөл гарган шатдаг хүрэн нүүрсийг галын хотлын хэмжээ харьцангүй том энгийн хийцтэй зууханд их хэмжээний агаарын сэлгээ шаардахгүйгээр хялбархан шатааж болно. Харин бүхэллэгийн нягтрал ба нүүрстөрөгчийн агууламж өндөртэй чулуун нүүрс болон шахмал түлшийг АҮК өндөр, хорт хаягдал багатайгаар ашиглахын тулд тухайн түлшний шаталтын онцлогт тохируулан бүтээсэн шинэ хийцийн зуух ашиглах буюу хуучин хийцийн зуухныхаа агаар сэлгээний бүтэцэд технологийн өөрчлөлт оруулах шаардлагатай бо