sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан Үндэсний зэрэглэлийн эдийн засаг технологийн хөгжлийн бүсийн ажлын талаар чухал үүрэг өгчээ. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Ши Жиньпин Үндэсний зэрэглэлийн эдийн засаг технологийн хөгжлийн бүсийг байгуулах нь Хятад улсын өөрчлөлт шинэчлэл хийж гадаадад нээлттэй байлгахын чухал бодлого юм. 40 жилийн хугацаанд Үндэсний зэрэглэлийн эдийн засаг технологийн хөгжлийн бүс нь гадаадад нээлттэй байдлаа өргөтгөн, шинэчлэл инновацийг гүнзгийрүүлж, уйгагүй тэмцэн, зоригтой урагшилж, нээлттэй эдийн засгийн шинэ системийн бүтээн байгуулалт, бүс нутгийн уялдаатай хөгжил болон үйлдвэрлэлийн чансаатай хөгжилд идэвхтэй хувь нэмрээ оруулсан юм. Шинэ эриний шинэ замналд Үндэсний зэрэглэлийн эдийн засаг технологийн хөгжлийн бүс нь намын бүх талын удирдлагыг баримталж, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах хүрээнд бүтээлч чадвар, дотоод хөдөлгөх хүчээ дайчлан, шинэ хөгжлийн төлөв байдалд идэвхтэй оролцож, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах замаар гүнзгий давхаргын шинэчлэл, чансаатай хөгжлийг дэмжих ёстой. Өөрчлөлт шинэчлэл нээлттэй байдлын хошууч болж, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах системийн механизмыг цаашид боловсронгуй болгох ёстой. “Бүс ба зам”-ыг хамтран чансаатай бүтээн байгуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөрөнгийг татах аргаа шинэчилж, “Хятад улсад хөрөнгө оруулах” брэнд бий болгохыг дэмжих ёстой. Тэргүүний үйлдвэрлэлийн суурийг бэхжүүлэн сайжруулж, үйлдвэрлэлийг тэргүүний ногоон дижитал чиглэлээр хөгжүүлж, дижитал үйлдвэрлэл, ирээдүйн үйлдвэрлэлийг бий болгон, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг орон нутгийн онцлогт зохицуулан хөгжүүлэх ёстой" гэжээ.



Г.Бямба