ВЕНА, 2024 оны аравдугаар сарын 25 /DW/. Америкийн "Coca-Cola" компани Австриас 28 сая лонх ундаагаа эргүүлэн татахаар болсноо пүрэв гарагт мэдэгджээ. Ундаануудад нь төмрийн үртэс байж болзошгүй гэх болгоомжлолын улмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгааг тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Ундаа үйлдвэрлэгчийн мэдэгдсэнээр, 2025 оны хоёрдугаар сарын 4-нөөс 2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд хугацаа нь дуусах “Coke”, “Fanta”, “Sprite”, “MezzoMix” ундаануудыг эргүүлэн татах ажээ.
Хагас литрийн савлагаатай ундаануудад “үйлдвэрлэлийн техникийн алдааны улмаас маш хязгаарлагдмал хэмжээний” төмрийн үртэс агуулагдаж байж болзошгүйг гэж тус компани мэдэгджээ. Түүнчлэн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй тул тэдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. "Coca-Cola" Австрийн эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд зөвхөн хагас литрийн савлагаатай ундаануудад л хамаатай ажээ. Хэрэглэгчид эдгээр бүтээгдэхүүнийг Австрийн хүнсний жижиглэн худалдааны цэгүүдэд буцаан өгч, худалдан авсан төлбөрийн баримт байхгүй тохиолдолд ч төлбөрөө буцаан авах боломжтой байна.
"Coca-Cola" ийм үйл явдалд болсонд харамсаж, хүндрэл чирэгдэл учруулсанд хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна. Дээр дурдсан ундаанууд бүгд зарагдаагүй байгаа бөгөөд ихэнх нь компанийн байр эсвэл жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн агуулахад байж магадгүй гэдгийг мөн компанийн мэдэгдэлд дурджээ.
Венийн Зах зээлийн асуудал эрхэлсэн газрын 80 байцаагч ундаануудыг лангуун дээрээс эргүүлэн татах ажилд хяналт тавьж эхэлсэн гэж тус газрын хэвлэлийн төлөөлөгч Александр Хенгл хэлээд, энэ ажил ойрын хэдэн долоо хоногийн дотор дуусна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 05 сарын 02,
2026
Сэтгэгдэл14
"Coca-Cola" компанийн ундааг монголоос гаргах хэрэгтэй байна.
Гуцаад бай,,,,эргүү орк,,,,чи уухаа л больчихоочээ,,,,
202.126.89.155. Чам шиг эргүү гичийнүүд кока колагаа уугаад хавдар тусаад ертөнцөөс зайлбал таарна.
Коко колагийн ундаагаар ходоодоо цоолж байхаар машины эд ангийг угааж цэвэрлэсэн нь хамаагүй дээр юм билээ
шинэ тоног төхөөрөмжөө дамжлага конвеерээ колагаараа угааж цэвэрлэж байгаад асгалгүй савлагдчиж.
Орос машины эд ангийг колагаар Угаадаг юмуу,,,гях,,,гяхх,,,гяхх,,,миний пирусийн эд ангийг колагаар угаана гэсэн заавар байхгүй юм байналээ,,,заавал зориулалтын шингэнээр угаах шаардлагатай юм байналээ,,,,колагаар машин эд анги угааж болдог юм бол,,,,машины эд анги угаах зориулалттай шингэнийг “””ууж””” болох нь байншдээ,,,,гях,,,,гяхх,,,гяхх,,,,гуцаад байгаачээ,,, эргүү хоёроо,,,,машины эд анги угаадаг зориулалтын шингэнийг ууж болохгүй ээ,,,2 оркоо,,,шууд чад,,,ойлгоо,,,та хоёрт юу ч гэж тайлбарламаар,,,ойлгуулмаар ч юмбэдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,машины шил арчигчийн шингэн метилын ч юмуу этилийн ч юмуу спиртийн агууламжтай,,,ГЭВЧ шил арчигчийн шингэн бол архи биш юмшүүдээ,,,шил цэвэрлэх шингэн,,,,ууж болохгүй,,,үхнэ,,,ойлгоо,,,2 оркоо,,,
Монголын коланаас баас амтагддаг гэж зарим хүн ярьдаг болоод байгаа..
хятадууд өөрсдийн бүтээгдэхүүндээ дургүй. оросоос байгал нуураас ус импортлоно бүр усны ‘хоолой’ татна гэж нэг хэсэг манаргаад. өөрсдөө ус баас ногоо нь холилдоод. тэр усаараа колаг найруулна. манайд зарж байгаа chi ундаанаас нь баас үнэртээд. хятаадаас оруулж ирж буй пив химийн бодисоор найруулсан пив. пиворхуу төст шингэн гэх юмуу. нийслэл пиво. манай кола нэг бол холармин, хиймэл чихэр амтагдаад. чихэр орлуулагч таблетк хэрэглэдэг эсвэл одоо ч хольж хэрэглэдэг.
сүүнд ургамлын уураг будаа амтагддаг.
ундаанууд бүгд зарагдаагүй байгаа бөгөөд ихэнх нь компанийн байр эсвэл жижиглэн худалдааны дэлгүүрүүдийн агуулахад байж магадгүй. кола зарагдаагүй гэхээр эсрэг суртал болчлоо. эсвэл зарагдчихсан.
соронзонгоор үртэс цуглуулах юмуу шууд асгах. 🧲🪄
гүр эмир гүр хаан гүр соронзон
Coco Cola ундааг үйлдвэрлэхийн тулд асар их ус ашигладаг. Америк сатан ах чинь бүх усаар чинь хортой Coco Cola ундаа үйлдвэрлээд үхэр монголчууд та нарыг хорт хавдраар дуусгаж эх орныг чинь уух усгүй болгож байна
германд лав сиропыг нь найруулаад байх шиг байсан. кола спрайт фанта.