СӨҮЛ, 2024 оны аравдугаар сарын 25 /CNN/. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын эрх баригчид “хэн ч ганцаарддаггүй хотыг бий болгохоор” төлөвлөж байна. Тодруулбал, эрх баригчид хотын оршин суугчдын дунд ганцаардлын түвшин нэмэгдэж байгааг бууруулахын тулд ирэх таван жилийн хугацаанд 451.3 тэрбум вон (327 орчим сая ам. доллар) зарцуулахаар төлөвлөжээ.
Өмнөд Солонгосын нийгэмд ганцаардлын асуудал олон жилийн турш хурцаар тавигдаж байгаа юм. Жил бүр тус улсад олон мянган хүн, голдуу дунд насны эрчүүд гэр бүл, найз нөхдөөсөө тусгаарлагдан, ганцаар байсаар нас бардаг.
Заримдаа тэдний цогцсыг хэдэн өдөр, хэдэн долоо хоногийн дараа олох нь бий. Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас мэдээлснээр, 2023 онд 3660 гаруй ийм тохиолдол бүртгэгдсэн байна. Ийм үзэгдлийг солонгосчууд “ганцаардсан үхэл” гэж нэрлэдэг. Хотын эрх баригчдын хэрэгжүүлэх гэж байгаа шинэ санаачилгууд бол 24 цагийн шууд утсаар дамжуулан ганцаардлын талаар зөвлөх үйлчилгээ бий болгох, мөн үүнтэй төстэй цахим платформыг бий болгох ажээ. Ийм үйлчилгээнүүдийн тусламжтайгаар ганцаардлаас болж зовж шаналж буй хүмүүс мэргэжилтнүүдэд хандаж, зөвлөгөө авах боломжтой болно.
“Ганцаардал, тусгаарлагдмал байдал нь хувь хүний асуудал биш, харин нийгэм хамтдаа шийдэх ёстой асуудал юм. Бид ганц бие хүмүүсийг "эдгээж, нийгэмд эргэн ирэхэд нь" туслахын тулд "хотын бүх нөөц бололцоог дайчилна" гэж Сөүл хотын дарга О Се Хун мэдэгджээ.
Сөүлийн эрх баригчид мөн сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг өргөжүүлэх, амралт чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжуудыг илүү ихээр бий болгох, дунд болон өндөр настай оршин суугчдад зориулсан хоол хүнс тараах хөтөлбөр гаргах, тусламж хэрэгтэй ганцаардсан иргэдийг олж тогтоох тусгай системийг хөгжүүлэх, мөн цэцэг ногоо тарих, спортоор хичээллэх, номын хэлэлцүүлэгт оролцуулах зэргээр ганцаардсан хүмүүсийг гадуур явах, нийгэмшихэд нь туслах янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 05 сарын 02,
2026
Сэтгэгдэл8
Эхнэртэй нөхөртэй хүүхэдтэй найз нөхөдтэй байсан ч ганцаардал байсаар байна.
ганцаардсан гэж худал ярьж хүний мөнгө баялгийг дээрэмдэн авах аргыг монголд нэвтрүүлэхнэ үү
Солонгост стресс сэтгэцийн өвчлөл амиа хорлолт маш их байна.
Manaihan bas teriig n duuraina
Солонгос өвөө 71-тэй. 30 жил Хьюндайд ажилласан гэнэ. Англиар сайн ярьж байна. “Шинэ үеийн солонгос залуус ажил хийх дургүй, цатгалан, залхуу болсон” гэнэ. “Бид 1970 онд энэ улсыг босгохдоо өлсгөлөн-hungry, хөдөлмөрлөх дуртай, стресс депресс гэж юм байсангүй. Эм, хоол хүнс гээд бүх юм дутуу байсан ч сэтгэлээр унаж үзсэнгүй” гэнэ. Эртээд Хятад найз бас шинэ үеийн хятад залуус залхуу, гоншигонуур боллоо. Байнга л ажлаа голж сольж байдаг. Танай монгол залуус өөр биз дээ, алаад өгье гэсэн өлсгөлөн биз гэж асуухад нь хариу хэлж чадаагүй. Японыг 1950, Солонгосыг 1970, Хятадыг 1990 онд хөдөлмөрөөр л босгосон. Одоо үеийн залуус нь эрхлэх нь ч аргагүй биз дээ. Бараг эрхлэх эрхтэй юм бишүү гэж бодох шиг. Харин Монгол маань дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг атал залуу үе нь залхуу, гоншигонуур, гомдоллосон ховч, хүний эрх чалчисан өлбийсөн амьсгаанууд болчихоор хэн энэ улсыг босгох билээ. Ядуу, ядаж байхад залхуу бол монгол үүрд мөнхийн ядуурлын хавханд бат орчихлоо гэж ихэд сэтгэл зовних боллоо
Гол нь монгол ядуу юм шиг мөртөө ядуу биш байна л даа. Өлсгөлөннийн хэмжээнд ядуу байж ер үзээгүй. Тийм болохоор нэмэргүй биз дээ. Үндэстэн тэр чигээрээ ямар ч мөрөөдөл, зорилго алга. Тэгэхээр юунд ч найдаад хэрэггүй.
Ганцаараа гар хангалга хийгээд ганцаараа амьдраад байгаа 30 мянган залуус энэ Удаанбаатар хотод байна шүү Нямбаатраа !!
Бас ганцаараа гар хангалга хийгээд ганцаараа амьдраад байгаа ганц бие 30 мянган залуу эмэгтэйчүүд монголд байна.