10-р сарын 26-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам АНУ-ын Засгийн Газар Хятадын Тайваньд 19.88 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулж, хэвлэлийн хурал хийжээ.
Энэ үеэрээ "Америкийн Төрийн департамент Хятадын Тайваньд нийт 19.88 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг, үүнд "үндэсний дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем" болон радарын систем нийлүүлэхийг зөвшөөрсөн тухай тус орны БХЯ мэдэгдсэн байна. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байна вэ?" гэсэн асуултанд БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч: "АНУ Хятадын Тайваньд зэвсэг нийлүүлж буй нь "Нэг Хятад"-ын зарчим болон Хятад, Америкийн гурван хамтарсан мэдэгдэл, тэр дундаа "Наймдугаар сарын 17-ны мэдэгдэл буюу "АНУ Тайваньд зэвсэг нийлүүлэхийг зохицуулж шийдвэрлэх тухай Хятад, Америкийн хамтарсан мэдэгдэл"-ийн заалтыг ноцтой зөрчиж байна. Энэ нь Хятадын бүрэн эрх, аюулгүй байдалд халдаж, Хятад, Америкийн харилцааг ихээхэн доройтуулаг, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, "Тайваний тусгаар тогтнолыг дэмжих" хүчнүүдэд буруу мессеж илгээж байна.
Хятадын тал иймээс албан ёсоор хатуу эсэргүүцлээ илэрхийлсэн. Америк "Тайванийг ашиглан Хятадыг хязгаарлах" бодлого баримталж, "зэвсгээр тусгаар тогтнолыг дэмжих" замаар Тайваний тусгаар тогтнолыг дэмжиж байгаа нь тус орны удирдагчдын "Тайваний тусгаар тогтнолыг дэмжихгүй" гэсэн амлалтаас зөрж байна. Хоёр улсын хооронд тогтвортой харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтаас ч бүрэн зөрж буй үйлдэл юм. Америк Тайванийг зэвсэглэхээ даруй зогсоож, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах аюултай үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Хятад улс шаардаж байна. Хятадын тал эрс хариу арга хэмжээ авах бөгөөд улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалах шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлэх болно" гэсэн байна.
Г.Бямба
Бямба - 05 сарын 02,
2026
Сэтгэгдэл5
арга хэмжээ авна гэдэг бол хүлцэнгүй номхон байхын нууц нэр ...
Тэгж л байдаг юм ! Хятадууд их аймхай хүмүүс ! япончууд шиг зоригтой биш ! Тайвань ру дайрч зүрхлэхгүй бөгөөд иймэрхүү мэдэгдлүүдийг 2050 он хүртэл хийсээр л байх болно !
Өмнөд Суданд босогчид хятадын энхийг сахиулагчдын хуаран руу халдахад хятадын энхийг сахиулагчид тал тал тийшээ зугтаасан аймхай хулчгар оркууд.
Технологоор АНУ дэлхиид тасархай тэргүүлж бгаа шүүдээ! Нууц ямар ч зэвсэг бж магадгүй! Тэриигээ жижиг Тайваны асуудал дээр гаргахгүй нь тодорхой! Тэрий нь Хчтхд мдж бггаа! АНУ Хятадхд чип ээ өгахгүй болоход л хэцүүдэж бна! Тайванд дэлхийн чипний 90 % ииг хииж бна! Тиим болохоор Тайван руу дайрвал 3р дайн өолгодоо! Хятад тэгж зүрхлэхгүй!
Яаж дуугүй сууx вэ дээ, иx аймxай улс тэр xөл бөмбөгийн багийг нь xар xэ xэ