sonin.mn

Өчигдөр буюу 12-р сарын 25-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр сэтгүүлч: "Энэ жил БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах тухай үзэл баримтлалыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Энэ үзэл баримтлал нь Олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээний үнэлгээ, дэмжлэгийг хүлээлээ. Үүний зэрэгцээ сөргөлдөөн, салан тусгаарлах зэрэг хүйтэн дайны үеийн сэтгэхүй ч улам түгээмэл болж буйг бид харж байна. Зарим тоймчид дэлхий дахин "Хоёр лагерь" болон хуваагдаж байна гэж үзэх болжээ. Иймэрхүү нөхцөл байдалд, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлал нь өнөөгийн дэлхийн сорилтуудыг даван туулахад ямар үүрэг гүйцэтгэх вэ?" гэж асуужээ.


Мао Нин хариулахдаа: "Өнгөрсөн арван жилийн хугацаанд, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах талаар долоон жил дараалан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд бичигдсэн бөгөөд ШХАБ, БРИКС-ийн орнууд зэрэг олон талт механизмын тогтоол, тунхаглалд олон удаа тусгагдсан байдаг. Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах үзэл баримтлалын дагуу, Хятад улс "Бүс ба Зам"-ыг чанарын өндөр түвшинд хамтран байгуулах санаачилга, "Дэлхийн хөгжлийн санаачилга", "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга", "Дэлхийн соёл иргэншлийн санаачилга" зэрэг томоохон санаачилгуудыг дурьдан хэрэгжүүлсэн. Түүнчлэн өнө мөнхийн энх тайван, аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлт, нээлттэй, хүртээмжтэй, үзэсгэлэнтэй дэлхий ертөнцийг байгуулж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг бий болгохын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахад бэлэн байна." гэсэн байна.


Г.Бямба