sonin.mn

10-р сарын 28-нд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн хурал хийлгэв.


Энэ үеэрээ сэтгүүлчийн “Индонез БРИКС-т элсэх асуудал”-ын талаарх асуултанд хариулахдаа : “Хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй бусад орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал индэр бол БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм юм. БРИКС нь олон улсын үйл хэрэгт нааштай, тогтвортой, эерэг нөлөө үзүүлж байна. Индонез улс хөгжиж буй том гүрэн, шинэ тулгар зах зээлийн орон учраас сүүлийн жилүүдэд “БРИКС+” хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. БРИКС нь нээлттэй, багтаамжтай механизм тул Индонезыг багтаасан илүү олон түнш орнуудыг нэгдэхийг урьж байна" гэжээ.


Г.Бямба