sonin.mn

Хятадын статистикийн үндэсний газрын 10-р 27-нд гаргасан мэдээллээс үзвэл, 1–9 сарын байдлаар жилд 20 сая юаниас дээш орлоготой тус улсын аж үйлдвэрийн компаниудын нийт ашиг 5 их наяд 228 тэрбум 160 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.5%-р буурсан байна. Харин нийт 99.2 их наяд юанийн орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 2.1%-р өссөн үзүүлэлт юм.


Үүнээс өндөр технологийн үйлдвэрлэлийн ашиг өмнөх оны мөн үеэс 6.3%-р өссөн бол хэрэглээний бараа үйлдвэрлэлийн ашиг 2.4%-р нэмэгдсэн байна.


Г.Бямба