sonin.mn

Хятадын Үндэсний статистикийн газраас саяхан гаргасан тоо баримтаас үзвэл, энэ оны эхний гурван улиралд Хятадын жилийн орлого нь 20 саяас давсан аж үйлдвэрийн компаниуд нийтдээ 5 их наяд гаруй юанийн ашиг олж, шинэ технологийн үйлдвэрлэлийн салбаруудын ашиг орлого өндөр үзүүлэлттэй байгаа гэнэ. 


Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Энэ оны эхний гурван улиралд өндөр технологид суурилсан аж үйлдвэрийн салбарын ашиг нь 20 саяас давсан орлоготой аж ахуйн нэгжүүдийн дундаж түвшнээс 9.8 пунктээр илүү байжээ.


 БНХАУ-ын Шанси мужийн нэгэн автомашины үйлдвэр нүүрс тээвэрлэлт, боомт зэрэг зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан цахилгаан хөдөлгүүрт шинэ хэлбэрийн ачааны машинуудыг үйлдвэрлэснээр борлуулалт нь өмнөх жилээсээ хоёр дахин өссөн байна.

Ирэх онд ухаалаг болон дижитал өөрчлөлт шинэчлэлтийг түргэтгэхийн тулд 70 сая гаруй юанийн хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна. Өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийн салбарын ашиг эхний гурван улиралд тогтвортой өссөн бөгөөд энэ нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, хөгжиж буй гадаад худалдааны зах зээлтэй нягт холбоотой юм." гэжээ.


Г.Бямба