МОСКВА, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /TASS/. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 30 гаруй хүн нэрээ дэвшүүлэх гэж байгаа тул сонгуулийн сурталчилгаа өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй гэж Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова мэдэгджээ.
"Ерөнхийлөгчийн сонгуульд нэг бус хүн нэрээ дэвшүүлэх нь тодорхой учраас сонгуулийн сурталчилгаа өрсөлдөөнтэй болно. Ямартай ч одоогоор 30 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгөөд байна" гэж тэрбээр ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
“Одоогийн байдлаар, нэр дэвшигчид зохион байгуулалтын үеийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, улс төрийн намууд их хурлаа хийж байна. Миний бодлоор, нэр дэвшигчдийн өрсөлдөөний цар хүрээ тэдний тооноос бус харин чанараас хамаарна” гэж Э.Памфилова хэлжээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл7
ОХУ-ын ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдоосой.
Сэрэхгүй бол сайхан жүжиг болохнээ
орос хүн ленин сталиныг шүтдэг шигээ путиныг шүтэн бишэрвэл орос хүн үүрд мандан бадрана хрущевээс эхлээд эльциныг дуустал орос орныг нурааж сүйтгэж ирсэн
Одоогийн ерөнхийлөгч гарах магадлал тун эгзэгтэй
ОРОС Орныг муулагч эргүү тэнэгүүд,баавар мэтэд бөөсөн тархиа базуулсан хогнуудаа, дэлхийд ганц Удирдагч ПУТИН аугаа хүнтэй нэг үед амьдарч байгаагаарай БИЛЭГШЭЭ.
ПУТИН 10сая Орос иргэдээ аварч,асар том газар нутагтай нь буцаан авчирлаа, 21-р зуунд дэлхийд байхгүй том ҮЙЛС(мэдээж америк канадын 1сая км.кв²-газрыг шууд булаасныг эс тооцвол)
гэтэл Монголын Төр өөрийн газар нутагтаа рио тинто,петрочайнагийн хашаанд ч хөл гишгэх эрхгүй үхээнц болсон,орчин цагийн өмхий ноёд,хувилгаад аймаг,сумаа зарчихсан.