БНХАУ-ын Экологи, байгаль орчны яам мэдээлэл хийж, "Зургаан жилийн ажлын үр дүнд Хятадын "Бохирдолгүй хот" бүтээн байгуулах ажил ихээхэн амжилтад хүрлээ. "14-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд улсын хэмжээнд "Бохирдолгүй хот"-ын 3700 гаруй төсөл хэрэгжүүлж, 1 их наяд гаруй юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна." гэжээ
"Бохирдолгүй хот" байгуулах нь 2018 онд тус улсын Засгийн Газраас хатуу хог хаягдлын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэчлэлийн чухал арга хэмжээ бөгөөд хатуу хог хаягдлын эх үүсвэрийг бууруулах, нөөцийн ашиглалтыг тасралтгүй дэмжих, хатуу хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилготой гэнэ.
2027 он гэхэд бүх Хятадын хэмжээнд "Бохирдолгүй хот" байгуулалтын харьцлыг 60 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажээ.
Г.Бямба
Бямба - 05 сарын 02,
2026
Сэтгэгдэл0