10-р сарын 29-нд Хятадын Жючюань хиймэл дагуул хөөргөх төвд "Шэньжөү-19" нисгэгчтэй сансрын нислэгийн талаарх хэвлэлийн бага хурал болжээ. Тус төвийн хэвлэлийн төлөөлөгч энэ үеэр танилцуулахдаа, "Тяньгүн сансрын станц нь шинжлэх ухааны хэрэглээний арвин нөөцтэй бөгөөд дэмжлэг үзүүлэх бүрэн чадвартай. Шэньжөү нисгэгчтэй тээврийн систем болон Тяньжөү ачаа тээврийн систем нь хүн хүч, эд материалыг тэнгэр, газрын хооронд тээвэрлэх найдвартай, тогтвортой хүчин чадалтай учир, олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх маш сайн талбар юм. Одоогоор НҮБ-ын сансар судлалын албатай хамтран хэрэгжүүлж буй хэрэглээний эхний багц төслүүдийг тойрог замд туршиж байна, үүний зэрэгцээ, холбогдох улс орнуудтай хамтарсан туршилт судалгаанууд хийхийг ахиулж, Хятадын сансрын станцын нислэгт оролцох сансрын нисэгчдийг сонгох, сургах талаар зөвшилцөж байна. Товчхондоо, Хятадын сансрын станц нь зөвхөн Хятадынх төдийгүй бас хүн төрөлхтөний сансрын технологийн хөгжлийг ахиулж, бүх хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгөх сансрын станц юм, дэлхийн мэргэжил нэгтэй хамтран ажиллагсад Хятадын сансрын станцын нислэгт хэзээд оролцохыг бид урьж байна" гэжээ.
Г.Бямба
Бямба - 05 сарын 02,
2026
Сэтгэгдэл0