
Уг нь энэ долоо хоногт аргын, билгийн тооллоор өвлийн сар гарч, хүйтэрч эхэлсэн. Гэвч улс төр хавар, намрынх шиг халуурч, нийгмийг ч тун хөдөлгөөнтэй өнжүүллээ. УИХ-ын чуулганы төсвийн хэлэлцүүлэг улс төр, бизнесийнхэн дунд хэрүүл хэлбэрээр үргэлжлэв. Гэхдээ энэ бүхний гол дүр нь, бай нь Хятадад ажлын айлчлал хийж байсан Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болов. Угтаа түүнд зориулсан, түүнийг эсэргүүцсэн талууд эзгүйд нь нийлж авчээ. Угаасаа гацаа саад нь ганц болохоор өөр өөр эрх ашгууд яаж ийгээд нэгддэг. Ер нь ийм зүйл улс төрд хааяа болж, урвадаг шарвадаг үйлдлүүд гардаг л даа. Товчхондоо, тийм л зүйл болжээ. Ойрхны явдал гэхэд 2015 оны зун Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эзгүй хойгуур УИХ-ын дарга З.Энхболд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хоёр Тавантолгой төслөөс болж муудалцаад нэлээд юм болсон.
Тэдний толхилцооныг тухайн үед том төслүүдийг хариуцсан Монгол Улсын сайд М.Энхсайхан цахим сүлжээнд жиргэх байдлаар олон нийтэд хов хүргэж байв. М.Энхсайхан “З.Энхболд ба Баярцогт. Тавантолгой “Зи нартай тохирсон гэх” УИХ-ын шийдвэрийн төслийг өргөн барих гэсэн боловч нөгөөдөх нь хүлээж авахгүй гээд хэрүүл” гэж твиттерт жиргэсэн.
Тэгэхэд хоёр дахь удаагаа өргөн мэдүүлэх Тавантолгойн тэр гэрээний төслийг С.Баярцогт гардаж байсан юм. Гэрээний төсөл бэлэн болж, УИХ-д өргөн барих гэсэн ч УИХ-ын дарга хүлээж авахгүй гэсэн зөрчил тэгэхэд үүсээд байв. Саяхных гэхээр Л.Оюун-Эрдэнэ яг хоёр жилийн өмнө өдийд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр “Бид гадаад, дотоод орчиндоо амаргүй цаг үеийг туулж байна. Тэгэхээр гадаад харилцаандаа анхаарах шаардлага гарсан. Гадаад харилцаанд “тайлбар” өгч нэлээд явлаа. Гэтэл эзгүй хойгуур улс төрийн үзэгдлүүд амилсан байна” гэж хэлж байжээ. Мөн түүнийг энэ 2024 оны эхээр Давосын чуулганд явах үеэр Хөрөнгө оруулалтын хуулиар улстөржүүлсээр байгаад унагачихсан. Сүүлдээ тэр хуульд эзэн олдохоо больж, хаяж зугтсаар унагасан. Тэгвэл сая Хятад дахь ажлын айлчлалынхаа үеэр олон жил гацаанд байсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжиж, “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төсөл эрчимжих болсныг баталгаажуулсан. Тэр хойгуур нь энэ хавиар хөөрхөн бужигнаан болоод авлаа. Улс төр, бизнесийнхэн 2025 оны төсвийг муулж сайлаад сүйд болов. Гэхдээ “Хэн, яагаад вэ” гэдгийг хальтхан ухахад л хэрэг зориг нь тодорхой болоод эхэлж байна. Энэ удаад нэлээд идэвхтэй оролцлоо. Ерөнхийдөө наана нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар голлож харагдаж байна. Гэвч цаана нь нөгөө л том бүлэглэлүүд байгаа нь ойлгомжтой бололтой. Учир нь тэднийг “Эм Си Эс”, “Эрдэнэтийн 49”, Оюу толгой, С.Баярцогт нарын төлөөний хүмүүс гэдэг. Тэгэхээр тэднийхээ эрх ашгийг хамгаалж, олон нийтэд маш их таалагдсан сэдвээр улс төр хийх шалтгаанууд үүссэн гэсэн үг.
Үнэхээр ч тийм байна.
Г.Тэмүүлэн гэхэд л УИХ-д гурав сонгогдсон. “Хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш төсөв өөрчлөгдөхгүй” гэдгийг маш сайн мэднэ. Тэгсэн атал ингэж хөдөлнө гэдэг бол улс төрийн шалтгаантай. Тэр нь олон жилийн өмнөх “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банкны асуудал босож ирсэнтэй холбоотой бололтой.
Мөн МҮХАҮТ-ын гишүүн зарим компанийн захирал, түүний гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар хөдөлж байгаа нь бас л шалтгаантай. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг энэ сарын 23-нд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс буулгана. Түүний оронд ерөнхийлөгчөөр зарим нэгэнд таалагдахгүй, улмаар эрх ашгийг хөндөх магадлал өндөр хүн сонгогдох гээд байгаа юм байна. МҮХАҮТ-ын данс тооцооны асуудал дуулдаад эхэлсэн. Түүнтэй л холбоотой аж. Үүнээс гадна, Засгийн газар “Оюу толгой“ ХХК-тай татварын маргаан өрнүүлээд удаж байна. Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 13-нд сөрөг нэхэмжлэл гаргаснаа олон улсын арбитрын зөвлөх Херберт Смит Фрихиллсээр дамжуулан арбитрын шүүхэд хүргүүлсэн. Түүгээр “Оюу толгой” ХХК-ийн 2024 оны дөрөвдүгээр сард гаргасан нэхэмжлэлийн нэмэлт, өөрчлөлтийн мэдэгдэлд няцаалт хийсэн юм байна.
Ингэхдээ Засгийн газрын зүгээс “Оюу толгой” ХХК-ийн эсрэг нэгдүгээрт, “Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой авлигын асуудлыг Монголд үүсгэсэн”, хоёрдугаарт, “Оюу толгой төслийг буруу удирдсан” гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Авлигын хэргүүдийн тухайд Засгийн газар “Оюу толгой болон түүний хувьцаа эзэмшигч “Рио Тинто”, “Туркойз Хиллс” компаниуд авлигын гэмт хэрэг үйлдэж, Хөрөнгө оруулалтын гэрээниы авлигын эсрэг заалтыг зөрчиж, Засгийн газарт хохирол учруулсан” гэжээ. Улмаар “Энэхүү авлига нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй холбоотой бөгөөд гурван үе шаттай гэж үзэж байна. Нэгдүгээрт, гэрээнд гарын үсэг зурсан Ерөнхий сайд асан Баяр, Сангийн сайд асан Баярцогт, хоёрдугаарт, гэрээнүүдэд гарын үсэг зурсны дараах Ерөнхий сайд асан Батболдтой холбогдох асуудал, гуравдугаарт, гэрээ болон татварын албан бичигт гарын үсэг зурсан “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Бямбасайхан; “Эрдэнэс Оюутолгой”-ийн Ганболд, ТЕГ-ын дарга асан Ариунсан, ноён Бадрал, Ерөнхий сайд асан Сайханбилэг нартай холбоотой болно. Буруу менежментийн тухайд “Оюу толгой” ХХК нь төслийн санхүүжилтийг авч чадаагүй, заасан хугацаанд үйлдвэрлэлээ эхлүүлээгүй, 2013-2016 онд далд уурхайн бүтээн байгуулалт зогсох ёсгүй байсан” гэжээ. Бас С.Зоригийн хэргийн эзэд илрэхэд тун ойртсон. Энэ мэтчилэн Засгийн газар дайралтад өртөх томоохон шалтгаанууд байгаа юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр орой эх орондоо ирсэн байх ёстой. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд ирэх долоо хоногт үйл явдал хэрхэн өрнөх бол, харж л сууя.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл32
Хятад нь гэдийж монгол нь бөхөлздөг нь жам юм даа.
Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд ирэх оны улсын ТӨСӨВ хэлэлцэх онц чухал үеэр гадагш явсан нь алдаа боллоо!!! Сангийн сайд Жавхлан, Байнгын хорооны дарга Даваасүрэн нар ар хударгаар нь улсаа хорлон сүйтгэх төсөв зүтгүүлээд батлуулчихлаа!!! Татвар төлөгчдийн ядарч олсон мөнгийг ингэж үрэн таран хийх юм бол бид татвар төлөхөөс татгалзах хэрэгтэй байна!!!
Монголын төр яахаараа Бээжинд очиж ажлаа заалгаж ирдэг вэ? Монгол улс гэж байна уу? Монгол улсыг зарчихсан бээжинд очоод зөвшөөрөл авч байх гэж.
Монгол хятад хоёр түншлэхээр хятадад ашигтай Монголд ашиггүй хятад нь гэдийж монгол нь бөхөлздөг жамтай юмаа.
Төрийн түшээд гэдэг чинь янз бүрийн мафийн төлөөллүүд байдаг юм шивдээ. Ийм болохоор л улс хөгжихгүй, олны амьдрал доош орсоор байгаа юм.
ЗУГААЛАХ ХОЙГУУР УУ !!!
Баяраа эрх баригчдад битгий долигно Бух юмыг дарга нарын зорчиил гэж тацлбарладпг чинь унэндээ дарга шутэх злээс чинь болж байгаа юм Ард иргэдийн эрх ашиг гэж байгаа шуу Иргэд татварыг эсэргууцэж байна наад зах нь язасаг ажил хийдэг хумуусээ бодохгуй байна
Е.сайдыг байхгүй хойгуур баатрууд тодорч араас нь хутга шаах гэж байжээ.Энхтүвшин эм си эс ийнл хүнштэ.Тэмүүлэн Эрдэнэтийн,гээдл бүлэглэлүүд сэрж эхэлжээ.
Үнэний хувь өндөр ажээ. Сайдын суудал горилоод хоосон хоосон үлдэгсэд бас бий. Ганц нэг нь даган баясагсад, саваагүй ноход бололтой.
Данх Бээжинд очиж Халзан Бүрэгтэйг булааж авах операцийг Бээжингийн эзэдтэйгээ хамтран удирдсан байна.
Монголын төр ерөнхийлөгчөөсөө эхлээд чадвар муутай нь харагддаг. Эх оронд нь олигтойхон үйлдвэр-эдийн засгийн бааз байхгүй, ажилгүйдэл нь хэвээрээ.... төрд гарсан томчууд л баяжиж, түмэн олны ядуурал нь хэвээрээ шүү дээ.
Тусгаар тогтносон монгол улсын асуудалд яахлаарээ дан хятад талын санаатнууд голлон оролцдог болчихов, ямар муухай байна вэ
Ер нь агуу ардчилсан улсууд монголыг хамгаалж энэ хоёр хөрштэй зодолдоно гэж гэнэн итгэлээсээ салж бусдын эрх ашиг биш өөрсдийн эрх ашгийг нэгд тавьж бусдыг дагаж хийрхэхээ болих хэрэгтэй.
Сү.Батболд Хүрэлсүх нар хөдлөв үү сая
Сү.Батболд Хүрэлсүх нар хөдлөв үү сая
Төрийн түшээд гэдэг чинь янз бүрийн мафийн төлөөллүүд байдаг юм шивдээ. Ийм болохоор л улс хөгжихгүй, олны амьдрал доош орсоор байгаа юм.
Ard tumnii tatvar bol deedesiin tansaglald zartsuulj bdg.Uildver.tehnik tehnologiin shinechleld hurenge oruulah negch bodligo bhgui.Saiduud n meregjiliin bus mungeer garsan.UBTZgj deed buh darga nar n meregjiliin bus.zuvhen MAN d sanhuujilt bosgoh daalgavartai.Olon ulsiin galt teregee yvuulj chadahgui.shine teknik avah bolomj buren bga.Puntsag.Batdel gd hulgaichuud heden 10n terbumaar ideed ylgui.ES.Herlen.Javhlan nariin tavisan hulgaichuud huuliin dor hamgaalalttai.Ajilchin.meregjiliin ITA duugarh erhhui.Meregjiliin bus MAN taviuliin esreg duugarch zailuulah heregtei bn.TZ hegjihgui bn.
орос алга болж хятад нь үлдэж гэхдээ монголчууд хятадын өмнө бөхөлзөхгүй хятад муу зальтай дайсан шүү үүнийг мэддэг монголчууд сэрэмжтэй байдаг
Тэмүүлэнгийн аав Ганзоригийн ГОК-ийн захирал байх үеийн луйвар илрэх гээд сандраад байна уу даа
Тавилттай жүжиг тавиад өнгөрөх шив
БУРХАНЫ ТОГТООСНООС ТЭС Ө
ТҮҮНИЙ ТОГТООСНООС ТЭС ӨӨР ЯЛГААТАЙ ХУУЛЬ ЖУРАМ ТОГТООЛ ҮЗЭН ЯДАЛТЫН ЗАХИРАМЖУУД ГАРГАСАН БҮХ БУЗРУУД ТЭНГЭРЭЭС ХАРААЛ АВСАН!!! ЯАГААД? ГЭЖҮҮ?? ЯАГААД ГЭВЭЛ ТЭР БОЛ ЦОРЫН ГАНЦ ХУУЛЬ ТОГТООГЧ!!! ТЭР ХУУЛИУД НЬ ДАНДАА ХҮНИЙ ТӨЛӨӨ ГАРГАСАН ХУУЛИУД УЧРААС ТҮҮНД НЬ ҮНЭН ЧИН ШУДАРГА, ЗАРЧИМЧ, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ЭМХ ЖУРАМ, ЭМХ ЦЭГЦ ГЭЭД БҮХИЙ Л МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨХ ЗӨВТ БАЙДАЛ ОРШДОГ ЮМ!!! БУЗАР МУУ АРГААР ГАРЧ ИРЭЭД САМАРДАГ БУЗРУУДАА!!! ТА НАР БҮГД ХАРААГДСАН!!! ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ??? ТҮҮНИЙ ҮР САД БОЛОХ МОНГОЛЧУУДЫН ЭСРЭГ 800 ГАРАН ДАРАНГУЙЛЛЫН ХУУЛЬ ЖУРАМ ТОГТООЖ БАТЛАНА ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? ЮУ БОЛООД БАЙГААГАА ТА НАР ТҮҮНД ТАЙЛАГНАХ БОЛНО!!!
ТҮҮНИЙ ТОГООСОН ХУУЛИАМ ТЭС ӨӨР ЯЛГААТАЙ ХУУЛЬ ТОГТООЛ ЗАХИРАМЖ ТОРГУУЛЬ ШИЙТГЭЛ ГАРГАСАН БҮХ БУЗРУУД ХАРААГДСАН!!! ЯАГААД ГЭЖҮҮ??? ЯАГААД ГЭВЭЛ ТЭР БОЛ ЦОРЫН ГАНЦ ХУУЛЬ ТОГТООГЧ!!! ТҮҮНД НЬ БҮХ ХҮНИЙ АМЬ АМЬДРАЛЫН ЭРХ ЧӨЛӨӨ БАЙДАГ ЮМ!!! ХҮНИЙ ЭРХ ЭРХ ЧӨЛӨӨНД ДУРААРАА ХАЛДАЖ БОЛЖ БАЙГАА БОЛ БИД Ч БАС ТЭРНЭЭС ЧИНЬ ИЛҮҮГ ҮЙЛДЭХ БОЛНО!!! МОНГОЛ ХАР СҮЛД АЮУЛТАЙ ШҮҮ!!! БУЗРУУДАА!!! ХОХИНО Л БОЛНО ШҮҮ БУЗАР МУУ АРГААР ГАРЧ ИРЭЭД САМАРДАГ БУЗРУУДАА!!!
Чимээгүй хулгайгаа амжуулчих гэсэн чинь нөгөө хулгай нь малын тооноор даруулсан шар шиг уяагаа чирээд гараад ирлээ. Одоо төсвийн тухай бүх нийтээрээ хэлэлцэх хэрэгтэй. Чухамдаа төсвийн хулгай. 36 их наядын хулгай. Мөнхийн 2 их наядын алдагдалтай төсөв. Өрийн тааз хэтрэлт. Төрийн 10 тэрбум доллар, улсын 36 тэрбум долларын өрийг яг ямар механизмаар эрх баригчид үйлдвэрлэдэг вэ!
Энэ данх ичээч....орк Боловсролгүй галч....
Данх галдаа хий...чи чаднаа
С.Амарсайхан дарга ерөнхий сайд болсон нь монгол улсын хөгжилд дээр увсынхн өөрсдөө төрөө удирдаж улс хөгжийнмаа Ю.Цэдэнбал дарга монголыг бүтээж улс болгож босгосон. Ч.Хүрэлбаатар сайд бн. Одоо бол улсыг чадвартй нь удирдсн дээр. Хэдий болтол дэлхий адаг б амьдардгийн ман шилдэг хүмүүсээ гаргаж ирсн дээр.
Чухал үед гадагшаа явж тэнэгтсэн хүн биш гэж үү... Нэг таамаг маягийн юм бичихгүй байлдаа...Ядаж наад ямар төсөв байгааг олоод уншчих...18ихнаядаар кино үзүүлэх биш хүүхдийг эмчид үзүүлэх ваучир хэрэгтэй гэдгийг ойлго
энэ бичсэн юм нь угаасаа пялдага л байнашд
Хятад санааг бид ойлгож чадахгүй. Монгол аажмаар хятадаар дүүрэх нь! Цаг хугацааны асуудал.!?
хятад гэдийдэг энэ нь огт жам биш ирээдүйд муу гэдгэр хятад гэж байхгүй болноо
АНУ, Баруун Европ, Япон, Өмнөт Солонгос зэрэг соёлт орнууд манлайлж эхэлчихээд байна