sonin.mn

1-р сарын 12-нд Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун мужийн Жүхай хотод Олон улсын нисэхийн болон сансрын технологийн 15 дахь үзэсгэлэн нээгджээ. Энэхүү нисэхийн шоунд 47 улс орон, бүс нутгаас 1022 компани оролцсон бөгөөд ОХУ, Франц, АНУ, Саудын Араб, Итали зэрэг орнууд тусгай төлөөлөгчид илгээн оролцуулж, олон улсын үзэсгэлэнд оролцогчид 104 хувиар өссөн байна. 









Хятадын Жухай хотын олон улсын нисэхийн болон сансрын технологийн үзэсгэлэнгийн төв нь 120 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий нийт 13 үзэсгэлэнгийн танхимыг нээсэн нь анхны нисэхийн болон сансрын технологийн шоуныхаас 15 дахин гэнэ. 






"Шинэ" гэдэг нь уг үзэсгэлэнгийн гол онцлог болж байна. Энэхүү үзэсгэлэнд нам дор агаарын эдийн засгийн павильон, арилжааны нисэх онгоцны үйлдвэрлэлийн павильон, иргэний нисэхийн аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн талбай, арилжааны сансрын технологийн үзэсгэлэнгийн талбай, шинэ материал, хэрэглээний үзэсгэлэнгийн талбай, судалгааны ололт амжилтын бодит хэрэглээ зэрэг долоон тусгай сэдэв бүхий үзэсгэлэнгийн талбайг дэлгэсэн байна.




Мөн Хятадын үндэсний сансар судлалын газар "Чан Э-6" сарыг судлах төслийн хүрээнд авчирсан сарны хөрсний дээжийг үзүүлжээ. Үзэгчид сарны "харанхуй тал"-аас хүн төрөлхтний анх удаа авчирсан нандин дээжийг ойр зайнаас харах боломжтой гэнэ.


Г.Бямба