sonin.mn

Сүүлийн үед Филиппин Улс Хуан-Яньдао арлын ойролцоох тэнгис, агаарын бүсэд цэрэг, цагдаа, нисэх онгоц, албаны хөлөг онгоцуудаа илгээх болжээ. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: Филиппин Улс Хуан-Яньдао арлын ойролцоох тэнгис, агаарын бүсэд цэрэг, цагдаа, нисэх онгоц, албаны хөлөг онгоцуудаа илгээн, өдөөн хатгалга хийж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашиг, ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Филиппин мөн хууль бус үйл ажиллагаа явуулахын тулд Хуан-Яньдао арлын бүсэд загас агнуурын завь оруулахыг дэмжсээр ирсэн. Филиппиний загас агнуурын завь нь загасыг хордуулах, ховордсон усны ан амьтдыг барих зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулж, холбогдох усны эмзэг экосистемийг сүйтгэж байж магадгүй юм.


Хятадын эргийн хамгаалалтын алба нь БНХАУ-ын Эргийн хамгаалалтын тухай хууль, БНХАУ-ын Загас агнуурын тухай хууль, БНХАУ-ын Тэнгисийн байгаль орчныг хамгаалах тухай хууль зэрэг хууль тогтоомж, НҮБ-ын тэнгисийн хуулийн конвенц зэрэг олон улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж, Хуан-Яньдао арлын нутаг дэвсгэр болон холбогдох бүс дахь эргүүлийн хууль сахиулах ажиллагааг үргэлжлүүлэн чангатгаж, холбогдох тэнгисийн бүс дэх дэг журам сахиулах, экологийн орчин, биологийн нөөц баялгийг тууштай хамгаалж, улс орны нутаг дэвсгэрийн бүрэн эрх, далай тэнгисийг тууштай хамгаалах болно" гэжээ.


Г.Бямба