Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн юм.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллалаа. Тус Ажлын дэд хэсэг нь гэрээний дагуу нийлүүлэгдэх автобусыг чанар, стандартад нийцүүлэн хүлээн авах ажилд дэмжлэг үзүүлэх, холбогдох заавар, зөвлөмжөөр хангах, хяналт тавих үүрэгтэй юм. Тодруулбал, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна. Мөн автобуснуудыг Улаанбаатар хотод ирсний дараа мэргэжлийн байгууллагууд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх юм.

Ийнхүү өчигдөр автобуснуудыг шалгаж, өнөө өглөө буюу арванхоёрдугаар сарын 28-нд тус автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө.


Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл9
атаархуу АН намыхаан? өө сэвээ хайж дайраад шулганалдаарай.
АШГҮЙ ДЭЭ, ЗАМЫН ГАЙ ШУНАЛТНУУД ТААРААГҮЙ БОЛ АЛЬ ХЭДИЙНЭЭ ИРЧИХСЭН ХҮМҮҮС АЯ ТУХТАЙ ЗОРЧИЖ БАЙХ БАЙСААН. АН-ЫНХАН АТААРХААД ХЭРЭГГҮЙ. НЯМБААТАРТ БАЯР ХҮРГЭЕ ГЭЖ УЛААНБААТАРЧУУД УРИАЛЖ БАЙНАА.
АШГҮЙ ДЭЭ, ЗАМЫН ГАЙ ШУНАЛТНУУД ТААРААГҮЙ БОЛ АЛЬ ХЭДИЙНЭЭ ИРЧИХСЭН ХҮМҮҮС АЯ ТУХТАЙ ЗОРЧИЖ БАЙХ БАЙСААН. АН-ЫНХАН АТААРХААД ХЭРЭГГҮЙ. НЯМБААТАРТ БАЯР ХҮРГЭЕ ГЭЖ УЛААНБААТАРЧУУД УРИАЛЖ БАЙНАА.
Вин кодыг нь уншуулчихаач, 1993 гэж гарч ирнэ шүү
Вин кодыг нь уншуулчихаач, 1993 гэж гарч ирнэ шүү
Хуучиндуу л харагдаж бн. Хосорийн Монголчууд хуучин юманд л тарваглаа гэсэн message яваа юм биз Дээ
Алтан шар зам өлзийтэй байх болтугай.
Нөгөө бензин шиг л Хил давлаа, орж ирлээ, уулын цаана ... МАН бүтэхгүй ээ
ardchilsan nam bol nam bis abilgagchidiin yyr!!!!gehdee bi beer MAN-iig ch sain gej baigaa yum bis ee!!!godiluud aa!!!!!harin ardchilsan nam sig saaryyd ireh songyyld neg ch hyn debsuulehgyi baibal zohino!!!!!!!!!