sonin.mn

Өчигдөр буюу 12-р сарын 27-нд Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо хэвлэлийн бага хурал хийж, 10-р сарын дэлхийн эдийн засаг, худалдааны маргааны индексыг танилцуулжээ.  Тоон үзүүлэлтээс харвал, дэлхийн эдийн засаг, худалдааны зөрчил, үл ойлголцол улам эрчимжиж байгаа аж.



Тодруулбал 10-р сард дэлхийн эдийн засаг, худалдааны маргааны индекс 305 байсан аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 44 нэгж, өмнөх сараас 124 нэгжээр өссөн дүн болж байна. Эдийн засаг, худалдааны маргааны бодлогод холбогдсон тоо 2022 оны мөн үеэс 29 хувиар, өнгөрсөн сараас 43.6 хувиар өсч, цаашид хурцдах хандлагатай байна.



Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны хэвлэлийн төлөөлөгч Жан Шинь: "Олон улсын индексийг харвал Мексик, Америк, Турк улс дээрх маргааны индексээр бүс нутгийн 20 улс дотроо эхний гуравт жагссан байна. Америк, Европын холбоо, Өмнөд Солонгос улс маргааны бодлогод хамрагдсан байдлаар эхний гуравт орсон" гэжээ.


Г.Бямба