sonin.mn

Өчигдөр буюу 12-р сарын 27-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэрээ "Энэ жил бол дарга Ши Жиньпиний "Бүс ба Зам" санаачилга дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт үр дүнтэй жил болж байна.



Энэ онд "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтыг өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэсэн ололт амжилтыг танилцуулна уу? Ирэх арван жилийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд Хятад улс ямар хүлээлттэй байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад "Энэ онд "Бүс ба Зам"-ын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тогтвортой ахицтай байна.



Нэгээс арваннэгдүгээр сард Хятадаас "Бүс ба Зам" санаачилгад оролцогч орнуудад хийсэн импорт, экспортын нийт хэмжээ 17.65 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 хувиар, санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 201.1 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 26.8 хувиар, гэрээт төслүүдийн эргэлт 784.8 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар тус тус өссөн байна. 10-р сард зохиогдсон "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалт нь тус санаачилгын 10 жилийн ойд зориулсан хамгийн хүндэтгэлтэй арга хэмжээ бөгөөд "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалт өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд орсныг харуулж байна. Бид “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойгоор шинэ эхлэл болгож, талуудтай хамтран “Бүс ба Зам” санаачилгын өндөр чанартай хөгжлийг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад түлхэц үзүүлнэ" гэж хариулжээ.



Г.Бямба