sonin.mn

2024 оны 11 дүгээр сарын 26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпи, Сингапур улсын төрийн зөвлөх Ли Сянь Лун нар Бээжин хотын Дяо Юй Тай төрийн зочид буудалд уулзжээ.


Ши Жиньпин энэ үеэр, "Энэ оны 5-р дугаар сард Сингапурын Засгийн Газар халаа сэлгээгээ амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Сингапур Улс хөгжил, цэцэглэлтийн эерэг чиг хандлагаа тогтвортой хадгална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Ли Сянь Лунг "Хятадын ард түмний хуучин, сайн найз" хэмээн онцолж, Хятад-Сингапурын хамтын ажиллагаанд урт хугацааны туршид оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэв.


Ли Сянь Лун уулзалтын үеэр Хятадад ирж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр өчигдөр Сүжөүгийн аж үйлдвэрийн парк байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохдоо паркийн хөгжил дэвшил, түүнчлэн тус парк Хятадын эдийн засгийн хөгжил, шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэж байгааг лийг бахархалтайгаар харснаа онцолжээ.


Г.Бямба