
2024 оны 11 дүгээр сарын 26-нд Хятадын Гадаад харилцааны яам хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэр “Европын Холбоо Хятадын зарим аж ахуйн нэгжид хориг тавих санал гаргасан байна. Үүнд Хятад улс ямар байр суурьтай байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад
БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулахдаа, "Олон улсын хууль эрх зүйн үндэслэлгүй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр ганц талын хориг арга хэмжээ авахыг Хятад улс тууштай эсэргүүцдэг. Хятад Улс Украины асуудлаар энхийн хэлэлцээг дэмжиж, мөргөлдөгч аль ч талд зэвсгийн дэмжлэг үзүүлээгүйг тэмдэглээд, цэрэг болон иргэний зориулалттай дроны экспортод Хятад Улс хатуу хяналт тавьдаг, иргэний дронуудыг цэргийн зорилгоор ашиглахыг эрс эсэргүүцдэг.
Хятад, Оросын аж ахуйн нэгжүүд хоорондын хэвийн харилцаа, хамтын ажиллагаа нь ямар ч гуравдагч талд чиглээгүй тул гуравдагч талаас нөлөөлөл, саад бэрхшээл учрах ёсгүй. Европ, Америкийг оролцуулсан олон орон ОХУ-тай худалдаа хийж байна. Тиймээс давхар стандарт хэрэгжүүлэхээс зайлсхийж, үндэслэлгүйгээр Хятадын аж ахуйн нэгжүүдийг нэр заан харлуулах, хариуцлага тохох оролдлогоо зогсоохыг ЕХ-нд шаардаж байна. Хятад улс өөрийн аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай хариу арга хэмжээ авах болно" гэж хариулсан байна.
Г.Бямба
Сэтгэгдэл6
Гуцныз. Рашист Орост туслахаа л больчих
мундаг л хариулж...
Мундаг гэдэг нь энэ хэвлэлийн төлөөлөгч эмэгтэйн хариултыг хэлж буй юм шүү.
Хятад чанаргүй хулхи олон сая цахилгаан суудлын автомашинуудаа европын зах зээл рүү гаргах хүсэлтэй байх шиг байна. Европын орнууд хятадаас цахилгаан машин худалдан авч хэрэггүй.
Ха ха чи өөрөө л авахгүй байхаа бод. Саваагүй нохой шиг сар руу хуцаад ч яах юм билээ ккк
Хятадыг одоо яаж ч харлуулах гээд ашиг хонжоо олох нь өнгөрсөн. Сайн хөршийн харьцаатай байх нь зөв