
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлал"-ын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “их” буюу дунджаас дээш, улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “дунд” түвшинд үнэлэгдсэн байна.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй хангах шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо - Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах "Шуурхай бүлэг" томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд үүрэг болголоо.
Сэтгэгдэл11
тануус чадахгүй амараа байгаа цагт бүтэхгүй. хэдэн жил хиичвээ баяка даргааа
говь өмнөговь 70 жил болоогүй зун боллоо гээгүй билүү, ихэнх н гандуу гээхийн
11 сар иим байхад тэнэгдүү л дүгнэлт таамаг байна даа. цас бага ороосой, уб ямар цэвэрлэх биш
Өчнөөн жил тэр дээр суулаа! Эрчим хүчээ тасалгүй ажиллуулчихна биздээ?
Зунжингаа наадамлаж цэнгэлдээ биз дээ. Өвөл болохгүй юм шиг , цас орохгүй юм шиг 100 жил тэмдэглээ биз дээ. Өвлийн бэлтгэлээ хангахгүй , их л найрласан даа. Энэ жил дахиад зуд болоосой!!! Тэгээд дараа зун дахиад баахан 100,101 жилээ тэмдэглээсэй!!!
Зунжингаа наадамлаж цэнгэлдээ биз дээ. Өвөл болохгүй юм шиг , цас орохгүй юм шиг 100 жил тэмдэглээ биз дээ. Өвлийн бэлтгэлээ хангахгүй , их л найрласан даа. Энэ жил дахиад зуд болоосой!!! Тэгээд дараа зун дахиад баахан 100,101 жилээ тэмдэглээсэй!!!
Зунжингаа наадамлаж цэнгэлдээ биз дээ. Өвөл болохгүй юм шиг , цас орохгүй юм шиг 100 жил тэмдэглээ биз дээ. Өвлийн бэлтгэлээ хангахгүй , их л найрласан даа. Энэ жил дахиад зуд болоосой!!! Тэгээд дараа зун дахиад баахан 100,101 жилээ тэмдэглээсэй!!!
zud daxiad
suuliin 3 jil 100 jil xiij arcidsan gor garlaa
ЦАС БАГА Л БАЙВАЛ ДУЛААН ӨВӨЛ БАЙХААР БАЙГААД БАЙХАД ИИМ ДҮГНЭЛТ ҮНДЭСЛЭЛ ХААНААС ВЭ
Дуулж наргисаар..зунжин морь уралдана хариуцлагатай ухаантай амьдарчээ энэ ОНЦГОЙГИЙН даргыг тэтгэвэрт нь г аргаач юу хийж чадах вэ энэ нам одоо боль та нарт хэн ч итгэхгүй шүү