sonin.mn

“Бид хоёр дахь удаагаа энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Энэхүү платформ нь ухаалаг, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээний өөрчлөлт, шинэчлэлийг дэмжихэд хувь нэмэр оруулахыг хүсэн хүлээж байна” хэмээн 27-ны өдөр Бээжинд зохион байгуулагдсан Хятадын Олон улсын нийлүүлэлтийн сүлжээг дэмжих хоёр дахь үзэсгэлэнд оролцсон Германы Bosch компанийн төлөөлөгч хэллээ.


26-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Нийлүүлэлтийн сүлжээний экспо дээр олон улсын бизнесийн төлөөлөгчид тасралтгүй ирж байв. Тоо үзүүлэлтүүдэд харуулснаар: 620 гаруй компани, олон улсын байгууллага оролцсон нь анхдугаар удаагийн үзэсгэлэнгээс ойролцоогоор 20%-иар өсжээ.


Гадаадын оролцогчдын эзлэх хувь өнгөрсөн удаагийн 26%-иас 32% болж нэмэгдсэн бол "Дэлхийн 500 хүчирхэг" компанийн оролцоо 42%-иар нэмэгдэв. Гадаадын оролцогчдын дунд Америкийн компаниуд хамгийн их байсан бөгөөд Европ, Японы хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тоо мөн эрс өссөн байна.


Энэ удаагийн үзэсгэлэнд “Хятад, гадаадын нэгдсэн” бүхэл бүтэн үйлдвэрлэлийн сүлжээг танилцуулахаас гадна, дэвшилтэт үйлдвэрлэлийн сүлжээний шинэ үзэсгэлэнгийн талбай нэмж өргөтгөсөн ч хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Тэгвэл эдгээр үзүүлэлтүүд юуг илэрхийлж байна вэ? Хятадын "сүлжээ" дэлхий нийтэд яагаад хэрэгтэй вэ?


Гадаадын компаниудын хувьд Хятадын “нийлүүлэлтийн сүлжээ”-ний платформын бүтээсэн хамтын ажиллагаа, харилцаа холбооны боломжийг онцгойлон сонирхож байна. Нийлүүлэлтийн сүлжээний сэдэвтэй анхны үндэсний хэмжээний үзэсгэлэн болох Нийлүүлэлтийн сүлжээний экспо дэлхийн нийтэд зориулагдсан олон улсын нийтийн бүтээгдэхүүн болжээ. Энэ жилийн онцлох үйл явдлуудын нэг нь Хятад болон гадаадын компаниуд хамтран оролцож байна. Жишээлбэл, Их Британийн Rio Tinto, Германы Bosch, Хятадын Baowu Steel болон XPeng зэрэг дөрвөн компани ухаалаг автомашины сүлжээний үзэсгэлэнд хамтран оролцсон байна.


Bosch-ийн Хятад дахь салбар группийн ерөнхийлөгч Шүй Дачуань, “Хятадын том бөгөөд тасралтгүй өсөн нэмэгдэж буй зах зээлийн хувьд инновацлаг, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээний систем, түүнчлэн нийлүүлэлтийн бүх шатны уялдаа холбоо нь компанийн амжилттай хөгжлийн чухал хүчин зүйл юм” гэжээ.


Одоогийн дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, зарим улс орнууд “салангид байх” буюу “хангамжийн сүлжээг таслах” уриа дэвшүүлэн, тариф зэрэг хамгаалалтын арга хэмжээ төлөвлөж байна. Энэ нь дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх нь лавтай. Үүнийг уг Нийлүүлэлтийн сүлжээний экспо-гийн үеэр нийтлэгдсэн холбогдох индексүүд баталж байна. 2014-2023 оны хооронд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний холболтын индекс 0.271-өөс 0.732 хүртэл өссөн бол 2018-2023 онд нийлүүлэлтийн сүлжээний дэмжлэгийн индекс 0.27-оос 0.66 болж нэмэгджээ. Экспод оролцогчид Хятадын дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсныг онцолсон. Хятад улс дэд бүтцийн уялдаа холбоог сайжруулах, нийлүүлэлтийн сүлжээг дижитал, ухаалаг болгох, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах зэргээр дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний "тосолгооны материал" болж байна гэжээ. Хятад бол дэлхийн үйлдвэрлэл, барааны худалдааны хамгийн том орон бөгөөд нийлүүлэлтийн сүлжээний чухал зангилаа юм. Хятадын өндөр үр ашигтай, хямд өртөгтэй бүтээгдэхүүнүүд дэлхийн хэрэглэгчдэд үнэ цэнийг санал болгодог.


Жишээлбэл, Британийн Rio Tinto компани Хятадын Wuxi Boton компанитай хамтран 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Wuxi Boton компанийн үйлдвэрлэсэн туузан дамжуулагч нь хүнд хэцүү цаг уурын нөхцөлд ч тасралтгүй ажиллаж чаддагийг онцолжээ.


Мөн Хятад улс НҮБ-ын стандартын дагуу үйлдвэрлэлийн салбаруудын хамгийн өргөн хүрээг хамарсан, иж бүрэн дэд бүтцийн системтэй. Үүний нэг жишээ бол 40 секунд тутамд автомашин угсарч дуусгах үйлдвэрлэлийн үр ашигтай процесс юм. Жянсү мужийн Тайцан хотод үйлдвэрлэсэн автомашины сэлбэг хэрэгсэл хэдхэн километрийн зайтай үйлдвэрийн цехэд шууд хүргэгдэж, угсралтын процесс богино хугацаанд хийгддэг. Энэ мэт дэд бүтцийн дэвшил нь гадаадын компаниудад зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг олгож байна. Тиймдээ ч Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк: "Хятадгүйгээр өнөөгийн Apple байж чадахгүй байсан" хэмээсэн бол Volkswagen групп Хятадыг өөрийн "хоёр дахь эх орон" хэмээн тодорхойлж, Хятад улсад бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм. Мөн Tesla-ийн Шанхайн Гигафабрикийн сэлбэгийн дотоодын хангалтын түвшин 95%-иас давжээ. Энэ нь Tesla-ийн үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан байна. Эдгээр компаниудын амжилт Хятадын зах зээл, нийлүүлэлтийн сүлжээний уян хатан байдал, үр ашигтай дэд бүтэц, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны ач холбогдлыг тод харуулж байна. Түүнчлэн Хятад улс шинэ төрлийн үйлдвэрлэлийн чадамжийг хөгжүүлэх замаар дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний чанарыг ахиулах шинэ боломжийг бий болгож байна.


Энэ удаагийн үзэсгэлэнд дэвшилтэт үйлдвэрлэлийн сүлжээний шинэ талбай нэмэгдсэн бөгөөд Америкийн Honeywell компанийн Хятад дахь салбарын ерөнхийлөгч Юй Фэн “Хятадын шинэ төрлийн эрчим хүч хадгалах хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор бид ногоон шилжилтийг дэмжихийн тулд технологи, шийдлүүдээрээ туслахад бэлэн байна” гэжээ.


Саяхан болсон ХКН-ын 20-р их хурлаар олон улсын нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцолсон юм. Нийлүүлэлтийн сүлжээний экспо (Chain Expo)-д анх удаа аж үйлдвэрийн сүлжээний хамтарсан санаачилгуудыг танилцуулж, Хятад улс олон улсын хамтын ажиллагааг дэмжих, дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг нэмэгдүүлэхийн төлөө эрч хүчтэй ажиллаж байна. Тухайлбал, Хятад, Америкийн бизнесийн салбарын удирдагчид хамтран "APEC-ийн нийлүүлэлтийн сүлжээний уян хатан байдлыг нэмэгдүүлэх" саналыг дэвшүүлсэн нь Хятад улсын дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүсэлтийг харуулж байна. Энэ нь гадаадын компаниудын Хятадад нэвтрэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх итгэлийг нэмэгдүүлж байна. Хятадын худалдааны дэмжих нийгэмлэгээс хийсэн судалгаагаар гадаадын 400 гаруй компанийн 60 гаруй хувь нь Хятадын бодлого нь бизнесийг дэмжихэд үр дүнтэй нөлөө үзүүлснийг хүлээн зөвшөөрчээ. "Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй". Их Британийн Rio Tinto компанийн дарга Боудамин Хятадын эртний үгийг иш татан олон улсын хамтын ажиллагааг чухалчлав. Ирээдүйд тодорхойгүй байдалтай тулгарах үед илүү уян хатан, илүү үр ашигтай нийлүүлэлтийн сүлжээ зайлшгүй шаардлагатай болохыг тэрээр онцолжээ. Мөн Хятад улс цаашид дэлхийтэй "сүлжээгээ холбож", нийлүүлэлтийн сүлжээг бүх талуудад ашигтай болгох зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэв.