Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр үүрээр буюу 12 дугаар сарын 5-ны 06 цаг 16 минут 56 секунтэд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тухайн тохиолдлын талаар,
- Газар хөдлөлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2024-12-05 06:16:56
- Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.54 100.79
- Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.2
- Болсон газар : Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт
- Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
- Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс Зүүн зүгт 10км
- Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс Зүүн хойд зүгт 91км
- Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс Зүүн зүгт 102 км гэж мэдээллээ.
Хэдхэн хоногийг өмнө тус аймгийн Галт суманд мөн 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, айлуудын байшин гэр доргиж маш хүчтэй мэдрэгдсэн. Сүүлийн хоёр тохиолдлоос харахад газар хөдлөлтийн хүч нэмэгдэж байна.
Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл3
!!! "Хүчтэй газар" гэж сонсоогүй, уншаагүй. "Газар ийм, тийм хүчтэй хөдлөв" гэх мэтээр ярьж бичдэг биш бил үү?? "Газар хөдлөлт болов" ч гэх шиг. Зүй нь: "Газар хөдлөв, хүч нь 5,2 магнитуд байв" гэх мэтээр бичиж ярьдаг биш үү хэлээ гажуудуулагч хөндий хэнхдэгүүд ээ?!
Монгол хэлээрээ зөв бичиж чаддаггүй Монголчууд улам л олон болоод байна.
Сэтгүүлч нэртэй харанхуй мунхаг боловсролгүй алнууд төр засаг газар хөдөлгөөд гэж солиорно шүү.