Хятадын үндэсний төмөр замын группийн ХХК энэ оны 1-р сараас 11-р сар хүртэл Хятадын төмөр замаар нийт 4 тэрбум 8 сая зорчигч тээвэрлэж, жилийн зорчигч тээврийн хэмжээ анх удаа 4 тэрбумын босгыг давж, түүхэн дээд амжилт тогтоосон гэжээ. Хятадын төмөр замын зорчигч тээврийн хэмжээ, зорчигч эргэлт зэрэг тээврийн гол үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна.
Орчин үеийн төмөр замын сүлжээ улам нягт болохын хэрээр Хятадын төмөр замын нийт урт 160 мянган километрийг давж, үүнээс өндөр хурдны төмөр замын ашиглалт 46 мянган километрээс давсан байна. Хурдны галт тэрэгний 1300 гаруй буудлыг багтаасан нийт 3300 гаруй төмөр замын зорчигч тээврийн буудал баригдаж ашиглалтад оржээ.
Г.Бямба
Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл0