БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /Reuters/. Хятадын компаниуд болон Москвагийн “сүүдрийн флот” гэгдэх олон хөлөг онгоцыг хамарсан Оросын эсрэг 15 дахь багц хориг арга хэмжээг Европын Холбоо /ЕХ/ баталсан тухай Европын Комисс даваа гарагт мэдэгджээ.
Шинэ хоригт газрын тос, зэвсэг, үр тариа тээвэрлэхэд тавьсан хязгаарлалтуудаас тойрон гарахыг оролдож буй “сүүдрийн флот”-ын 52 хөлөг онгоцыг нэмж оруулснаар уг жагсаалтад багтсан хөлөг онгоцны нийт тоо 79 болсон байна. Барууны орнуудын зохицуулалт, даатгалд хамрагдаагүй ачаа тээврийн хөлөг онгоцнуудын тоо нэмэгдсэн учраас ЕХ энэ оноос хөлөг онгоцуудыг хориг арга хэмжээний жагсаалтад оруулж эхэлжээ. Үүнд Умард Солонгосын зэвсэг техникийг Орост нийлүүлж байсан хөлөг онгоцууд багтсан байна.
Үүний зэрэгцээ 84 хувь хүн, аж ахуйн нэгжид шинээр хориг арга хэмжээ авсны дотор Хятадын долоон хувь хүн, аж ахуйн нэгж багтжээ. Тодруулбал, ЕХ-ны хориг арга хэмжээнээс бултан гарахад нь Оросод тусалж буй нэг хувь хүн, хоёр аж ахуйн нэгж, Оросын армид нисгэгчгүй нисэх онгоцны эд анги, бичил электроник эд анги нийлүүлдэг дөрвөн байгууллага орсон байна.
Мөн Оросын эрчим хүчний салбарын ахлах менежерүүд, Умард Солонгосын хоёр өндөр албан тушаалтан, Энэтхэг, Иран, Серб, Арабын Нэгдсэн Эмират Улс дахь Оросын 20 компани хоригийн жагсаалтад багтжээ. Түүнчлэн Европын иргэн, эрчим хүчний худалдааны “Paramount Energy and Commodities DMCC” компанийн эзэн Нилс Троост багтжээ.
ЕХ-ны орнууд Бельгийн “Euroclear” зэрэг ЕХ-ны үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагуудын зүгээс Оросын Төв банкны хөрөнгийг зохицуулахад учрах саад тотгорыг арилгах зорилгоор санхүүгийн нэмэлт арга хэмжээнүүдийг авчээ. Энэ онд “Долоогийн бүлэг”-ийн гишүүн орнууд Оросын царцаагдсан 300 гаруй тэрбум ам.долларын эх үүсвэрийг ашиглан Украинд 50 тэрбум ам.долларын зээлийг олгохоор тохиролцсон юм.
ЕК одоо ирэх нэгдүгээр сард танилцуулах 16 дахь хориг арга хэмжээг боловсруулж байгаа бөгөөд үүнд Оросын шингэрүүлсэн байгалийн хийн экспорт, ЕХ-ны компаниудын гуравдагч орнууд дахь салбар компаниудын экспортыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч магадгүй гэж эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл14
Зөв,,,
ХОРИГТ ОРСОН ОРОС ОДОО ХӨЛГҮЙ ГАРГҮЙ НҮДГҮЙ ЧИХГҮЙ БОЛСОНООС ЯЛГАА ЮУН.
орешник 10 мах хөлтэй хаана ч ямарч траектораар хүрч цөмлөх нүдтэй хиймэл хүн цөмийн ч бай энгийнч хушуутай орсоос өөр уудам зах хязгааргүй тэвэрч баршгүй явж баршгүй дуусашгүй баялагтай ахан дүүс орон хаана байдгийг мэдэхгүй
Хоригийн хор уршиг нь тэр дороо мэдэгдэхгүй.. 2 жилийн дараагаас л айхтар мэдрэгдэнэ дээ.. Халзаадай ч сайхан Орос орноо ёстой сайхан самарч өгч байна дөө
Erguu teneg ats
орос өөрийнхөө байгалын баялгийг өөртөө ашгилснаас аж үйлдвэржилт зам гүүр эрүүл мэнд боловсрол ямар сайжирч байна ядахдаа шинэ зэвсэг олноор гарлаа хоригт орох тусам хувь хүн улс орнууд нууцаа мөнгөтэй мөнгөгүй улам гацаад худалдаж байнаш дээ оросын цэргийн аж үйлдвэрийг дагаад бүх үлдвэр завод уян хатан эрүүл мэнд боловсрол орон сууцад хөрөнгө оруулж байна социализмын үед доллар хэргэлдэггүй байсан хоосон цаасан доллараар улс орон хөгжиддэггүйн жишээ энэ юм хориг гэдэг эдийн засаг боосон зах зээл булаалдаж ноёрхох гэсэн арга орос болохгүй бол цэрэг дайны аргаар шийдэх нь зүйтэй
Чи бас овоо гар юмаа, эрх мэдлий нь өгвөл АНУ, Англи, Европыг нам дарахаар л эр шиг бна шүү, хө !
ёвроп өөрөө сөнөнө хамгийн сүүлд брюсселийн төв ""центр принятия решение"" рүү орешник тавина атлантын далай хүртлэх газрыг хятад эзлэх байхаа
Хайран сайхан хүчирхэг гүрэн. Алдаатай төрийн бодлогоосоо болоод ард түмэн нь тамд унаж байна даа.
Hahaha. Oros l chamaar uruvduulev gej. Hudgiin melhii dalaid sanaa zovoh
Европын өгөрүүдийг оросууд л фашизмаас чөлөөлсөн Гитлереёр бүгдийг ньустгуулах бсан юм
оросууд гитлертэй адил фашистууд
африкийн улсуудын төлөөлөгчид удирдагчид ирсэн байна ТЭД ЗХУ-ын орос улс бүх африкийг боолчлол колончлолоос чөлөөлсөн одоо эдийн засгийн боолчлолоос герман франц английн колончлолоос чөлөөлөгдлөө гэж байна чи яагаад англиар яриад байна гэсэн чинь англид колончлуулж байсан гэж байна
цөмийн хушуутай хушуугүй ""ОРЕШНИКААС "" болж германы хажууд РАМШТЕЙН байсан байгаагүйнь падгүй боллоо ""дэлхий"" гаригийн хаанач 10 макс хурдаар шулуун шугамаар биш гипербол парабол соленойд тахир тойрог замаар ПВО-д баригдахгүй ордогт учир байна хоккайдо өмнөд солонгос дэргэд хэдхэн секундэд хүрнэ