ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 20 /Kyodo/. Япончуудын гол хүнс болох цагаан будааны үнэ өнгөрсөн 11 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 63.6 хувиар өссөн тухай Захиргааны хэрэг, олон нийттэй харилцах яамнаас нийтэлсэн статистикийн мэдээнд дурджээ. Энэ нь 1971 оноос хойш буюу засгийн газар статистик мэдээ хөтлөх одоогийн аргыг ашиглаж эхэлснээс хойших хамгийн их хувиар өссөн үзүүлэлт юм. 10 дугаар сард цагаан будааны үнэ 58.9 хувиар өссөн гэж Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамнаас өмнө нь мэдээлж байв.
Энэ зун Японд байгалийн гамшигт үзэгдлүүд дараалан болж, ургац тааруу байсны улмаас цагаан будааны хомсдол үүссэн нь хэт их худалдан авалт ба үнэ нэмэгдэхэд хүргэсэн бөгөөд тээврийн зардал, цагаан будаа тариалагчдын цалин хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор намрын туршид өндөр түвшинд хэвээр байв.
Өнгөрсөн сард хэрэглээний нийт инфляц 2.7 хувьтай гарсан байна. Японы Төв банк инфляцын зорилтот түвшнийг тогтоохдоо энэхүү индексийг ашигладаг бол харин хэт их хэлбэлзэлтэй байдаг түргэн мууддаг бүтээгдэхүүнүүдийн үнийг уг индекст тусгадаггүй байна. Эдгээр бүтээгдэхүүний үнэ 2.9 хувиар өсжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл6
Япон өмнөд солонгост инфляци өсч цалин олигтой нэмэгдэхгүй байгаа болохоор залуучууд нь хүнтэй гэрлэж хүүхэд төрүүлэх нь цөөрч байгаа юм.
энэ японы санаатай худал мэдээлэл байхаа
будаа нь яагаа ч үгүй ээ. японы тутрага тариалан гэдэг бараг тоон газар тариалан байхгүй юу. ямар вирус гэлээ гараад хүмүүс ковидын стрессээс болж сандралдаж гэнэт хэт их авч нөөцлөх болсон гэсэн дээ. хэсэг хугацааны дараа хэвэндээ орно биз. гэхдээ ко
жил бүр япон далай руугаа цацрагтай усаа америктай хуйвалдан асгасаар байгаа тул загас будаа цөм цацрагтай болоод хоккайдо арлын америкийн бааз нүүж байгаа бизээ америкийн хилийн гадна 800 цэргийн бааз байдаг ормынх нэгч байхгүй сирид одоо араб турк израйл америк байлдаж байна
япон ингэж байгам чинь манайх ‘цацрагтай’ усаа ямар далайдаа асганаа. хятад хорт бодисоо манайд сэмээрхэн булдаг.
япон ингэж байгам чинь манайх ‘станцын’ ‘цацрагтай’ усаа ямар далайдаа асганаа. хятад химийн хорт бодисоо манайд сэмээрхэн газрын гүн рүү хийгээд байна гэсэн.