12-р сарын 18-нд Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи, Хятадын Төв Радио Телевиз, Бээжин хотын Намын Хороо, Захиргааны хамтран зохион байгуулсан олон нийтийн санал хүсэлтэд хариу өгөх механизмын өөрчлөлтийн 2024 оны Бээжингийн форум нээлтээ хийжээ. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Бээжин хотын намын хорооны дарга Инь Ли нээлтийн ёслолд оролцож, үг хэлсэн ба тэрээр: " Ши Жиньпингээр төв болгосон Намын төв хороо хотын ажлыг маш чухалчлан үзэж, Хятадын Засгийн газар хэзээд ард түмнээр төв болгож, шинэ хэлбэрийн хотжилтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, хотын засаглалын тогтолцоо болон засаглалын чадавхыг шинэчлэхэд анхаарч ажиллаж байна. Бээжин хот 3000 гаруй жилийн түүхтэй, 870 гаруй жилийн түүхтэй нийслэл хот төдийгүй түүх соёлын алдартай хот юм, мөн ч 21.86 сая байнгын оршин суугчтай, эрч хүчээр дүүрэн мега хот юм. Сүүлийн жилүүдэд оршин суугчдын сайн сайхан амьдралын төлөөх янз бүрийн шаардлагын хариуд Бээжин өргөдөл гомдлыг нэн даруй шийдвэрлэх системийг шинэчлэн ажиллуулж, иргэдээс ирүүлсэн асуудалд анхаарч, засаглалыг идэвхтэй бэхжүүлж, төрийн үйлчилгээний тогтолцоог тасралтгүй сайжруулж, иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдэж, хотын амьдралыг илүү тав тухтай, илүү баян, илүү тааламжтай болгосон байна" гэжээ.
Нээлтийн ёслолын үеэр "Бээжин дэх өргөдөл гомдлыг нэн даруй шийдвэрлэх онолын судалгааны үр дүн", "Хотын засаглалын ердийн тохиолдлууд", "Дэлхийн хотуудын шуурхай утасны үйлчилгээ ба засаглалын үр ашгийн үнэлгээний тайлан" зэрэг форумын үр дүнгүүдийг гаргаж, олон улсын эрдэм шинжилгээний үг хэллэгийг ашиглан өргөдөл гомдлыг нэн даруй шийдвэрлэх туршлагыг судалж, хотын засаглалын шинэлэг хөгжлийн амжилттай туршлага, шинжлэх ухааны үзэл баримтлалыг хуваалцан сурталчлах, дэлхийн хэмжээнд хотын засаглалын талаар харилцан суралцан сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм гэнэ.
Г.Бямба
Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл1
Hi, I came across your website on google and noticed that your current logo design has potential for improvement. I'd love to offer you my services to help refine your brand identity. I'm committed to providing personalized service to ensure that you're fully satisfied with the final product. If you're interested please contact me on fiverr: https://bit.ly/custom-logo-designz Or if you know any other people who might be interested, please forward it to them. Regards, Jawad