НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 3 /The Sun Journal/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Мэн муж улсын Төрийн нарийн бичгийн дарга Шенна Беллоузын шийдвэрийг давж заалдсан тухай Кеннебек тойргийн шүүхийн эх сурвалж мэдээлжээ.
Түүнийг анхан шатны сунгаанд оролцогчдын жагсаалтаас хасах шийдвэрийг Ш.Беллоуз 12 дугаар сарын сүүлчээр гаргасан юм. Эх сурвалжийн мэдээлснээр, Трампын сонгуулийн штаб албан ёсоор давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг баримт бичгийг шүүгч хянаж байгаа аж.
Д.Трампыг анхан шатны сунгаанаас хасах шийдвэрийг Иргэний дайны дараа батлагдсан 14 дүгээр нэмэлт, өөрчлөлтөд үндэслэн гаргажээ. Уг нэмэлт өөрчлөлтөд Үндсэн хуулийг сахин хамгаална гэж тангараг өргөснийхөө дараа нь "АНУ-ын эсрэг бослого гаргасан, оролцсон эсвэл дайснууддаа тусламж, дэмжлэг үзүүлсэн бол аль нэг муж улсад төрийн алба хашихыг хориглоно" гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг 1861-1865 оны Иргэний дайны дараа өмнөд хэсгийн боол эзэмшигч муж улсуудын талд зэвсэгт мөргөлдөөнд оролцож байсан улстөрчдийн эрхийг хязгаарлах зорилгоор оруулсан байна. Колорадогийн Дээд шүүх мөн ийм шийдвэр гаргасан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл4
Путины талд байлдаж байгаа ахмад дайчин шүү дэ Трамп чинь !
трамп болоожтой харьцаагаа сэргээж одоогоос огцом эерэг болгож магадгүй ч дотооддоо иргэний дайн дэгдэх магадлалтай. шүүгч мэдэж байгаз.
нэр вэдшээд тэгээд ялбал
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00