БЕРЛИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Bild/. “Германы төлөөх альтернатив” намыг хамтран даргалагч Алиса Вайдель Канцлерын албан тушаалд нэр дэвшигчдийн дунд нэр хүндээрээ тэргүүлж байгааг “Bild” сонины захиалгаар INSA хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Хэрвээ германчууд Канцлерыг шууд сонгодог байсан бол 24 хувь нь Вайделийн төлөө саналаа өгөхөөр байна. Хоёрдугаарт Христийн Ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо намуудаас бүрдсэн сөрөг хүчний эвслээс нэр дэвшигч Фридрих Мерц 20 хувийн саналаар орсон байна.
Харин Германы одоогийн Канцлер, социал-демократ намын нэр дэвшигч Олаф Шольц 15 хувийн саналаар гуравдугаарт, “Ногоон” намаас нэр дэвшигч, дэд Канцлер бөгөөд Эдийн засгийн сайд Роберт Хабек 14 хувийн саналаар дөрөвдүгээр бичигджээ.
Өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгаар Вейдель, Мерц нарыг дэмжигчдийн тоо ижил түвшинд гарсан бөгөөд санал асуулгад оролцогчдын 21 хувь нь тэдний төлөө саналаа өгөхөд бэлэн байна гэжээ.
Санал асуулгыг 1000 гаруй хүний дунд 12 дугаар сарын 18-19-ны хооронд явуулсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Германы парламентад явуулсан санал хураалтаар гишүүдийн дийлэнх нь О.Шольцын засгийн газар итгэл үзүүлэхгүй байх шийдвэрийг дэмжсэнээр Германд ирэх хоёрдугаар сард ээлжит бус сонгууль явуулах нь тодорхой болсон юм.
О.Шольцын шаардлагаар Сангийн сайд Кристиан Линднерийг 11 дүгээр сарын эхээр огцруулсны дараа Германы засгийн газарт үүссэн хямралын улмаас депутатууд ийм алхам хийжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 04 сарын 30,
2026
Сэтгэгдэл3
Германы канцлер Шольц"итгэл хүлээлгэх санал хураалтанд"уналаа. Дараагийн кандидат Фрийдрих Мерц канцлераар сонгогдвол Шольцоос илүү аюултай. Мерц сонгогдохгүй бол Доктор Алисе Вайдал Германы канцлер болох боломжтой. Германы ард түмний заяаг түшиж, Алисе Вайделийг сонгоосой.
"Европын Холбоо нуран унаж байна" Элон Маск саяхан болсон зүүн Германд болсон аллагын дараа хэлэхдээ, Европ нуран унаж байна. Ямар ч хяналтгүй олон дүрвэгсдийг хилээрээ оруулсаар байна гэж анхааруулжээ. Энэ нь анхааруулга гэхээсээ илүү зэмлэл байлаа. Тэрээр цааш нь хэлэхдээ, Германы ард түмэн канцлер Шольцийг хугацаанаас нь өмнө татан буулгах хэрэгтэй гээд Мөн ЕХ-ны тэргүүн Урзула фон дер Леуенийг шүүмжилжээ. Шольц хэлэхдээ, Европын бүрэн бүтэн байдлыг хуваах гэж байна хэмээн Элон Маскийг шүүмжилсэн бол, Урзула фон дер Леуен "ардчилалд хортой үг хэллээ хэмээн дургүйцжээ. Элон Маск хариуд нь Шольцыг "тэнэг толгой" гэж нэрлээд, Европод хүчирхэг улс төрчид хэрэгтэй, B.Орбан, Германы AFD намын дарга доктор Алисе Вайдел шиг. Германы эрх баригчид иргэдээ бүр мөсөн хаясан, эдийн засгаа сүйрүүлсэн гэж зэмлэжээ.
Сири дэх террорист бүлэглэл Сирийн Манжаб хотын бүс нутагт орохдоо, цагдаагийн газар ажилладаг хэсэг эмэгтэйчүүдийг улсын ажил хийж байгааг нь буруутган авч явжээ. "Аллах агуу"гэж хэл хэмээн шаардаж байна. Энэ бүсгүйчүүдийн хувь заяа яасныг хэн ч мэдэхгүй. Европод, ялангуяа Германд 1 сая Сиричүүд амьдардаг бөгөөд 2015 оны дүрвэгсдийн их давалгаанаар германд орж ирсэн бөгөөд залуу үеийн дунд исламжуулалт, хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэг эрс өссөн. Энэ бол барууны "даяарчлалын бодлогын үр дүн'юм. Европод амьдардаг Сирүүд, Арабууд сайн дураараа нутаг буцахгүй, дахиад олон зуун мянгаараа Европд ирнэ. Яг 2015 он шиг байдал үүсч, исламын дүрмийн дагуу европын ард түмэн амьдрах ойрхон байна гэж шинжээчид ярьж байна даа. "Тэмцдэггүй ард түмэн мөхдөг" Юутай үнэн үг вэ. Европын жирийн ард түмэн өрөвдөлтэй. АНУ ,ЕХ, ИЗРАЙЛЬ ТУРК, БРИТАНИЙ эрх мэдэлтнүүдийн хийж буй үйлдэл, цус нулимс дагуулсны тод жишээ.