Макао БНХАУ-д эргэн нэгдсэний 25 жилийн ойг тэмдэглэн, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь захиргааны тангараг өргөх ёслол саяхан болж өнгөрсөн бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин арга хэмжээнд оролцон үг хэлж, “Нэг улс хоёр систем”-ийн практикийг хэрхэн ахиулах, Макао дэлхий нийттэй хэрхэн холбогдох талаар тодорхойлжээ. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "2023 онд Макаогийн ДНБ нь эх орондоо эргэн нэгдэхийн өмнөхөөс 7 дахин хүртэл нэмэгдсэн ба 1999 оноос 2023 оны хугацаанд Макаочуудын нэг хүнд ногдох ДНБ нь 15 мянган ам.доллараас 69 мянган ам.доллар хүртэл өсөв. Дэлхийн 120 гаруй улс орон, бүс нутагтай эдийн засаг, худалдааны тогтвортой харилцаа тогтоосон, дэлхийн 190 гаруй олон улсын байгууллага, агентлагуудын гишүүн, дэлхийн соёлын өв хамгийн өндөр төвлөрсөн хотуудын нэг юм... Ши Жиньпин даргын хэлсэнчлэн "Нэг улс хоёр систем" нь тогтолцооны чухал давуу тал, хүчирхэг эрч хүчтэй байгаа тул урт удаан хугацаанд хадгалах ёстойг эдгээр тоо баримт харуулж байгаа юм.
Энэ оны долдугаар сард болсон Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах талаар системтэй байршуулалт хийж, "нэг улс хоёр систем"-ийн тогтолцооны давуу талыг бүрэн ашиглах шаардлагатайг онцолсон бөгөөд улс орноо гадаадад нээлттэй байлгах үйл явцад Хонконг Макао илүү сайн үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ. Эдгээр түүхэн боломжийг ашиглахад практикаас туршлага хуримтлуулах шаардлагатай.
"Нэг улс"-ын үндэс суурийг баримталж, "хоёр систем"-ийн давуу талыг ашиглах ёстой. Аюулгүй байдлыг өндөр түвшинд байлгаж, өндөр чанартай хөгжлийг дэмжих ёстой. Өвөрмөц давуу талдаа түшиглэн, гадаад орон болон бусад нутаг хоорондын хэлхээ холбоогоо эрчимжүүлэх ёстой. Үнэт зүйлс, багтаамжтай байдал, эв найрамдлыг дэмжих ёстой—— Ши Жиньпин даргын дэвшүүлсэн эдгээр дөрвөн зарчим нь Хонконг, Макаогийн эх орондоо эргэн нэгдсэнээс хойших практик туршлагын хураангуй, удирдамж болно.
Өнгөрсөнд хүмүүс Макаогийн эдийн засгийн бүтэц нь харьцангуй дан энгийн, тоглоомын салбар ихээхэн хувийг эзэлдэг хэмээн үнэлдэг байсан бол одоо энэ байдал өөрчлөгдсөн: Тоглоомын салбар 2023 онд ДНБ-ий 37.2%-ийг эзэлж, 2019 оныхоос 14 нэгжээр буурч, эрүүл мэнд, орчин үеийн санхүү, дэвшилтэт технологи, үзэсгэлэн худалдаа, соёл урлаг, спорт зэрэг олон ургалч салбарууд хурдацтай хөгжиж байна.
Дарга Ши Жиньпин Макаогийн засаг захиргааны шинэ засгийн газарт дэвшүүлсэн дөрвөн итгэл найдвараас эхнийх нь олон ургалч эдийн засгийг хөгжүүлэхийг дурдсан явдал юм.
"Нэг улс хоёр систем"-ийн хүрээнд Макао нь олон улсын худалдааны чөлөөт боомт, гаалийн тусдаа бүс, энгийн бөгөөд бага татварын систем, олон улсын хэлхээ холбоо өргөн, Хятад болон барууны соёлыг нэгтгэсэн зэрэг давуу талуудтай.
Сүүлийн жилүүдэд Макаог дэлхийн аялал жуулчлал, амралт зугаалгын төв, Хятад болон Португали хэлтэн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааны үйлчилгээний платформ, Хятадын соёлоор гол урсгал болгосон олон ургалч соёл зэрэгцэн орших солилцоо, хамтын ажиллагааны бааз болгон бүтээн байгуулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүс, “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг хичээсээр байна.
Цаашид илүү нээлттэй Макао нь өөрийн хөгжил, дэлхий дахинд ашигтай болно." гэжээ.
Г.Бямба
Пүрэв - 04 сарын 30,
2026
Сэтгэгдэл0